Анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчид томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул "Шүүгчийн сонгон шалгаруулалт”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
 
Энд онд нийт 98 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулжээ. Үүнд, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 23, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 12, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 43, анхан шатны шүүхийн шүүгчийн 18 сул орон тоо зарлагдсан байна. Эдгээр орон тоонд 355 хуульч нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргаснаас хуульд заасан болзол шаардлагыг хангасан 275 нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгон шалгаруулалтад оролцуулсан байна. Үүнээс энэ онд 24 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчид томилуулахаар МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Одоогийн байдлаар энэ онд 21 хуульч МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна. Зарлиг хараахан гараагүй, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн гурван хуульч байгаа талаар тэрээр нэмж хэллээ. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчийн 2, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 23, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 24, Анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд нэр дэвшигчдээс Шүүхийн мэргэшлийн хороо шалгалт авах ажиллагаа 2016 оны 09 дүгээр сард явагдсанбөгөөд 10 дугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхнийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 24 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.


П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.