Намрын чуулганаар юу хэлэлцэх вэ
УИХ-ын 2016 оны Намрын ээлжит чуулганыг ирэх сарын 3 буюу ирэх долоо хоногийн даваа гарагт нээхээр төлөвлөжээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар Намрын чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийдэг. Энэ удаад 10 дугаар сарын 1-д бямба гаригт таарч байгаа тул ирэх даваа гариг хүртэл хойшлуулахаар болжээ.

Намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-09-26 15:19:11
    zurchliin huulia hurdan shiidverleesei bilee
  • Өвгөн профессор 2016-09-26 09:21:56
    "Ач санах тухай" хууль гаргах юм уу? Ер нь юмыг санаад, бодоод байж болно л доо. Хэрэгжүүлэх юм бол "Ачлах тухай" хууль баймаар ..... Хэхэхэ Залуучуудаа гэж...
  • Зочин 2016-09-26 07:41:31
    УБ хотод золбин нохой засах, спираль тавих хуулийн төсөл хэлэлцэхгүй юм уу