Төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлэхээ боль
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн баасан гарагт (2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ.
 

Уг шаардлагад “УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтов. МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын эрх барьж байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

 

Ардчилсан намын эрх барьж байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

 

Цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна.

Эрх баригчид орон нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг хийж, Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-10-22 08:50:26
    Jinhene helmegduuleltiig 2012 ond AN hiichiheed odoo yu gene ee, MAN arai ch zoolon b na.
  • Zochin 2016-10-22 02:59:50
    AN iihn yaj ingej ichih ch gui medegdel hiij chadaj bn aa. 2012 oni songuulin daraa yamar humuusiig ajlaad ni haljyamarteneguudigavchirchtavilaa.Tedniigzaiulhrg...
  • наран 2016-09-28 16:00:35
    Ардчилсан намын үед заль хэрэглэж гарсан боловсролгүй,салбарын нэр унагаагч ЕБС-ийн албан тушаалаа мөнгөний эх үүсвэр болгосон захиралуудыг зайлуулаачэээээ
  • zochin 2016-09-27 06:39:13
    MANgaruud MANgas tsarailaad yuch hiisengui tednii derged AN buteegchid bsan
  • chimeg 2016-09-27 03:55:57
    2012 ond halagdaad odoo boltol ajilgui yavj bn daaaa
  • Зочин 2016-09-27 02:39:03
    за бүгд адилхан шүүдэ, нээх үнэнч шударга зүйл ярихын. АН-ын үед хурган дарга нар нь гэмгүй ажилчдаа яаж бүлтэлзүүлж дарамталж халж байлаа, та нар бүгд адил
  • Зайлаа АНархистуудаа 2016-09-26 16:28:49
    AH гэж нам байдаг юм уу хэдэн хорчингууд л байдаг
  • иргэн 2016-09-26 08:36:26
    Энэ намын томилгооноос болж халагдсан хүмүүсийг ажилдаа ор гэвэл ямар гоё вэ. ажилтай байх юмсан
  • BTH 2016-09-26 08:24:22
    тогтолцоо нь тийм болчихсон юм чинь хэнд ч хэлээд нэмэргүй
  • хотын иргэн 2016-09-26 07:54:20
    "Чи наад үгээ тэр Дэлгэртэй л хэл" гэдэг шиг л юм болж байна даа.АН-ынхан минь.Та нарын Төрд шахсан шахааны бөөснүүдийг цэвэрлэхээс өөрөөр төр цэвэрлэгдэхгүй...
  • АН 2016-09-26 07:32:44
    АНы барлаг прлетариудыг бугдий нь хал
  • злчин 2016-09-26 07:31:19
    АН эхлээ биздээ. Өөрсдөө халагдаад ирэхээрээ мэдээ юу. Битгий гоншигноод бай. Та нар бүр ч олноор нь шууд л халсан байх
  • төгс 2016-09-26 06:54:48
    Өмнөх 4 жилд халаа биз дээ. Одоо яах вэ.
  • Зочин 2016-09-26 06:32:52
    Та нарын өнгөрсөн 4 жилд хийсэн ажил, АН-ын угшилтай л бол тэнэг солиотой ч хамаагүй албан тушаалд тавьсан тэд нар чинь ажил хийж чаддаггүй л байхгүй юу даа
  • Отгоо 2016-09-26 05:59:11
    Та нар бас адил дарга дагаж амьдрал чинь явдаг АН чихээс халах хэрэгтэй
  • Хөл толгой 2016-09-26 05:57:05
    Хариугаа авах үйлдэл хэдий хэр үргэлжлэх бол оо? Орчин цагийн хэлмэгдүүлэлт бол ажилтай хүмүүсийг ажилгүй болгочихоод ямар хөгжил, дэвшил юу ярих гээд байна даа...
  • Билгээ 2016-09-26 05:53:12
    Ха ха, 4 жилийн өмнө төрд ажиллаж байсан хүмүүсийг хуу хоморголон халаад шургалсан АН-ын чихээсүүд төрийн албан хаагч уу. Ла ла ла. Ёстой хөх инээд хүрчихлээ.
  • би 2016-09-26 05:34:28
    АН-ын шидсэн чулуу АН-ын толгой дээр гэж, хохь нь, чацга царайлцгаагаад явдаг газар луугаа явцгаа
  • f 2016-09-26 05:24:28
    AN garaad bas l iim yum bolj baisan odoo yaltai bileedee ajliin turshlagagui, hariutslagagui huniig halj alivaa ajil uilchilgeeg tsahimjuulbal nileed horongo h ...