Ю.Цэдэнбал агсны гэрэлт хөшөөний нээлт боллоо
Увс аймагт БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ойн хүрээнд өнөөдөр түүний төрсөн газарт босгосон гэрэлт хөшөөний нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүд, Аймгийн удирдлагууд хол, ойрын зочид, төрөл төрөгсөд, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцлоо. Аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид тоглолтоо өргөн барьж, Дэчинравжаалин хийдийн лам нар ном хурж, хүндэт зочид нээлтийн тууз хайчилснаар арга хэмжээ эхэллээ.

Гэрэлт хөшөөний нэг талд “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал нь XV жарны гал луу жилийн намрын дунд улаагчин тахиа сарын 21-ний өдөр ЦАГААН БУРАА хэмээх энэ газар мэндэлжээ” Мэндэлсний 100 жилийн дурсгалд зориулав гэж бичсэн бол нөгөө талд нь Уйгаржин Монгол бичгээр “Чингисийн тулганд ассан гал унтрах ёсгүй Юмжаагийн Цэдэнбал” хэмээн суут хүмүүний үгийг сийлжээ.

 

 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.