“Sunday plaza”-д гарсан галын хэргийн шүүх хурал өнөөдөр болно
2015 оны 10 дугаар сард “Сандэй плаза” ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас тус худалдааны төвд гал гарсан. Үүний улмаас В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан.

Эрүүгийн хуулийн 189-р зүйл Галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж гэж заасан байдаг. 189.2.”Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.

Уг хэрэгт нэр бүхий 112 иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаан өнөөдөр болно.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.