Хүнсний гол нэрийн барааны үнэ 3.1 хувиар буурчээ
Есдүгээр сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.1 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.1 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс дефляцитай гарахад голлон нөлөөлсөн мах болон хүнсний ногооны үнэ буурсаар байгаа аж.

Тухайлбал хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 13.1 хувь, үхрийн ястай махны үнэ 14.0 хувь, үхрийн цул махны үнэ 7.9 хувь, адууны ястай махны үнэ 8.2 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай махны үнэ 6.2 хувь, үхрийн цул махны үнэ 2.4 хувиар буурч, ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 4870 төгрөг, үхрийн /ястай/ мах 5905 төгрөг, үхрийн цул мах 7600 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 4310 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Харин хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.9 хувь, луувангийн үнэ 43.2 хувь, байцааны үнэ 4.6 хувь, манжингийн үнэ 39.9 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.1 хувиар өсч, II зэргийн савласан гурилын үнэ 2.5 хувиар буураад байгаа бол цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар, элсэн чихрийн үнэ 11.6 хувиар өссөн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.