Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

Есдүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 3-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Хугацааны дунд үе болон эцсээр бороо хур тунадас орж хүйтэн байна \


Баруун аймгуудын нутгаар: 27,1-2-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27,2-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-1-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 29-30-нд бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 26,29,2-нд нутгийн зүүн хэсгээр, 28,1-нд зарим газраар, 30-нд нутгийн  хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 28,30-2нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 27-30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус дулаан байна. 1-2-нд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 28,1-нд нутгийн баруун хэсгээр, 29-30-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар бороо хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с хүрч шрүүснэ. 28-30-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28,1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 30-2-нд зарим газраар 16-18 м/с хүрч шороогоор шуурна. 28-1-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрнэ нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус дулаан байна. 

УЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.