Хувцаслах соёл
Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно. Ингээд хувцаслалтын талаарх дараах мэдээллийг хүргэж байна.

Уламжлалт ажил хэрэгч хувцаслалт /Business traditional (Bt)/ 

Энэ нь хэлэлцээр явуулах, зочдыг хүлээн авах үед болон өдрийн хүлээн авалтын үед өмсдөг уламжлалт ажил хэрэгч хувцас юм. Энэ төрлийн хамгийн тохиромжтой хувцас нь эмэгтэйчүүдэд юбка пиджак, өмд пиджак, даашинз пиджак зүй ёсоор тооцогддог. Пиджакны дотор сорочка маягийн захтай цамц болон захгүй, өнгө дагуу цамц өмсөж болно. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хослолын хувьд өнгөний хязгаарлалт бараг байдаггүй. Зөвхөн улирлын шинж чанар бүхий хязгаарлалтууд л байж болох юм. Тухайлбал: дулааны улиралд тод өнгийн, өвлийн улиралд бараан, тодруулбал улаан хүрэн, бор өнгийн хослолыг өмсөхөд тохиромжтой байдаг. Харин даашинзны хувьд ажил хэрэгч дресс кодын дагуу дараах өнгийг ашиглахыг зөвшөөрдөг. Үүнд: сул хөх өнгөнөөс цэнхэр өнгө, цайвар шаргалаас бор өнгө, улаан хүрэн, бүх төрлийн саарал өнгө орно. Энэхүү заасан өнгөнд хар өнгө байхгүй байгаад та бүхэн анхаарлаа хандуулаарай. Орчин цагийн ажил хэрэгч хэв загвар нь хар өнгийн хувцсыг эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажил хэрэгч хувцсанд онцлохоо больсныг баталж байна. Харин нэг өнгийн эсвэл тод биш судалтай хувцас илүүд тооцогдох болсон билээ. Одоо цагт геометрийн, ургамлын болон абстракт зураг бүхий материал ашиглахыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч зайлшгүй биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Албан ёсны хувцаслалт /Business best (Bb)/

Энэ нь илтгэл тавих болон албан ёсны арга хэмжээний үед өмсдөг хувцас юм. Энэ бол та өөртөө илүү их анхаарал хандуулах шаардлагатай нөхцөл байдал. Тухайн тохиолдолд гоёмсог, чухал байдлыг илүүтэй тодотгосон хар өнгийн хослол зохимжтой байдаг. Зарим нэг хэв загвар тодорхойлогчид /стилист/ ийм төрлийн арга хэмжээний үед өдөр тутмын хувцастай харьцуулахад илүү тод, хурц өнгийн хувцас тохиромжтой хэмээн зөвлөдөг. Гоёлын чимэг зүүлтийн ач холбогдол илүү дээгүүрт тавигдана.

Ёслолын хувцаслалт /Business formal (Bf)/

Энэ нь хүлээн авалтын үед ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас юм. Ажил хэрэгч ёс зүйн дагуу 20 цаг хүртэлх хүлээн авалтанд уригдагсад хослол, даашинз хүрэмтэй өмсөхийг илүүд тооцдог. Зарим тохиолдолд бүрх малгай өмсөж болно. Эмэгтэйчүүд ширээний ард бүрх малгайгаа тайлж болохгүй, харин хүлээн авалтын эзэн эмэгтэйн хувьд хэзээ ч бүрх малгай өмсөж болохгүй. Хэрвээ урилган дээр эрэгтэйчүүд фрак эсвэл смокинг зайлшгүй өмсөх шаардлагатай гэж заасан тохиолдолд хамт хүрэлцэн ирж буй эмэгтэйчүүд нь заавал үдшийн даашинз / платье/ өмсөх ёстой. Даашинзны хэв загвар нь нөхцөл байдал болон улиралтайгаа зохицсон байх хэрэгтэй. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд эстрадын од шиг байх нь зохимжгүй. Түүнчлэн оддын тоглолтын хувцсыг хуулбарласан байх нь тохиромж муутай байдаг.

Албан бус ажил хэрэгч хувцаслалт /Business casual (Be)/ 

Энэ нь албан контор буюу оффист өдөр тутам өмсдөг хувцас юм. Энэхүү хувцаслалт нь сонгуульт албан үүрэг бүхий байгууллагын эмэгтэйчүүдийн хувьд тэр бүр зохицдоггүй. Зуны улиралд тааран эсвэл хөвөн даавуу материалаар хийсэн хослол болон нийлэг материалтай цамц өмсөхийг зөвшөөрдөг.

Баасан гарагийн хувцаслалт / Casual Friciay (CF)/ 

Үүнийг өөрөөр тав дахь өдрийн стандарт хэмээн нэрлэдэг. Энэхүү стандартын дагуу зарим нэг байгууллагын удирдлагууд ажил хэрэгч хатуу хэв загварыг ягштал мөрдөхөөс татгалзах боломжийг олгодог. Эмэгтэйчүүдийн хувьд тод өнгийн, хөнгөн, зуны даашинз болон сүлжмэл джемпер өмсөхийг зөвшөөрдөг. Харин жинсэн хувцас өмсөхийг таашаадаггүй.

Бизнес аяллын хувцаслалт /Business travel (Btr)/ 

Энэ нь томилолтоор явахад өмсдөг хувцас юм. Эмэгтэйчүүдийн хувьд энэхүү ажил хэрэгч хувцаслалтанд тавигдах шаардлага нь эрэгтэйчүүдийнхтэй ижил байдаг. Аялалын хувцас нь нэн тэргүүнд биед эвтэйхэн байх ёстой. Энэхүү хэв загварын хувцаслалтын үед брюкэн өмд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн гол нь зорьсон газарт хүрэлцэн ирэх үед ажил хэрэгч байдлыг илтгэсэн байх нь чухал.

















 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anu anu 2018-04-03 02:53:18
    zondoo ihiig medlee
  • Гүнжээ гүнж 2017-03-14 14:11:26
    Баярлалаа
  • зочин 2016-09-27 06:27:10
    хүн мэдэхгүй байж болно тийм учраас одоо анхаарч бүхний нүдэнд байгаа гэдгээ битгий мартаарай
  • Хүн 2016-09-26 13:20:45
    Албаны хувцас гол нь ханцуйтай, өвдөгнөөс доогуур олон өнгө бага...
    202.156.241.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ГОЁ ГОЁ 2016-09-26 07:23:35
    Хятадын Тэргүүн хатагтай сайхан эмэгтэй
  • санаа зовогч 2016-09-26 04:22:21
    өвдөг давсан банзал өмсөх ёстой юм байна.
  • zochin 2016-09-26 03:26:21
    odoo ene man-yn awgaychuud uuniig sain unshitsgaa, khuwtsaslakh yamarch soyolguy , zakh deer baigaa yum shig , eswel showdaji yawaa ...