Хойд солонгос зэвсгийн хүчээ харуулав

Тав дахь удаагаа цөмийн зэвсэг туршч, бүс нутгийнхнаа айдас хүйдэст автуулаад буй БНАСАУ өнгөрөгч бямба гарагт агаарын шоуг зохион байгуулжээ. Шоу нь тус улсын түүхэн дэх анхны олон нийтийг хамарсан үйл ажиллагаа байсан бөгөөд цэргийнхэн болоод энгийн иргэд ч олноороо хүрэлцэн ирж сонирхсон байна. Хоёр өдрийн турш үргэлжилсэн үйл ажиллагаа тус улсын зүүн этгээд дэх Вонсан боомт хотод зохион 6айгуулжээ.
 
“Вонсаны олон улсын нөхөрлөлийн агаарын фестивать” нэргэй уг үйл ажиллагааг бүс нутгийн аялат жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жил засварын ажлыг нь гүйцэтгэн дуусгажээ. Мөн өмнө нь цэргийн нисэх онгоцны зогсоол байсан Калмагийн нисэх буудлыг Восан Калма олон улсын нисэх онгоцны буудал болгон өөрчилсөн байна. Тус улсад нисэх онгоцны буудал байх хэдий ч, цэргийнхний байнгын хяналтад байдаг аж.
 
Харин энэ удаагийн үйл ажиллагааг тохиолдуулан нисэх буудлын ойролцоох зам, барилга байгууламжийг нээлттэй ажиллуулснаар орон нутгийн худалдаа эрхлэгчид, гадны хэвлэл мэдээллийн ажилтнууд, мөн дэлхийн 20 гаруй орноос агаарын шоу үзүүлбэрийг үзэхээр 15 гаруй мянган хүн цугларсан байжээ. Шоуг БНАСАУ есдүгээр сарын 9-нд цөмийн зэвсэг туршихаас өмнө төлөвлөсөн байв. Гэвч цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан олон улсын нийгэмлэг хатуу шүүмжилж, улмаар угийн ганцаардмал улсын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ тавигдаж болзошгүй болсон. Үүнээс өмнө дөрөв дэх цөмийн зэвсгээ туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан тогтоолоор БНАСАУ-ын нисэх хүчний салбарт хориг тавьсан байдаг.
 
Гэвч Пхеньян энэ удаагийн агаарын шоундаа АНУ-ын “Hughes” компанид үйлдвэрлэсэн MD500 загварын байлдааны нисдэг тэрэгний үзүүлбэрээр уг шоуг нээжээ. Уг нисдэг тэрэг нь Хойд солонгос улс гуравдагч орноор дамжуулан 1980 онд АНУ-аас авсан авсан техникүүдийн нэг нь аж. Түүнчлэн, тус улсын агаарын шоунд MiG29 байлдааны онгоцны хамгийн анхны загвар багтаж байсан бөгөөд дангаараа акробат нислэг үйлдэн гайхалтай үзүүлбэрийг сонирхуулсан байна.
 
Шоунд нийтдээ 20 гаруй байлдааны онгоц оролцсоноос ихэнхи нь эдүгээ хуучирсанд тооцогдох MiG17, MiG 19 MiG21 загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн онгоцууд байжээ. Улмаар шоуг үзэж сонирхсон салбарын мэргэжилтнүүд Пхеньяны агаарын цэргийн зэвсгийн хүчийг БНСУ-тай харьцуулахад харьцангуй сул дорой гэх дүгнэлтийг хийсэн байна.
 
Түүнчлэн, энэ удаагийн арга хэмжээнд залуу удирдагч Ким Жон Ун тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцоогүй гэнэ. Үүнээс гадна Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу хориглогдсон онгоцонд хэрэглэгдэх шатахууныг Хятадаас авсан байж болзошгүй гэх таамгийг ч шинжээчид дэвшүүлжээ. Ямартай ч, тав дахь удаагаа цөмийн зэвсэг туршсантай холбогдуулан улс орон бүр тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгаж буй энэ үед Пхеньян агаарын шоу үзүүлбэр зохион байгуулсан нь хоригийг үл тоож буйг илтгэж байна хэмээн зарим эх сурвалж онцолсон байв.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-03 03:19:15
    Sonin oron shuu
  • zochin  2016-09-29 05:27:02
    neeree urlagiixan xuuxnuud bie goodood mongotoi deeguur xumuus ruu guideg gesen manaid xurtel deed zindaanii xoolnii gazatr baiguulchixsan bn lee.
  • zochin  2016-09-29 04:41:59
    manai ondor xogeje yawa shuude. ene bol yaxaw oorsdiinxoo xemjeend amdarch bgaa uls shuu de. xogjiloos asar ix xotsroson mortloo aimar deeguur guideg xumuus n. ...
  • mgl 2016-09-27 13:05:29
    Dandaa l eh ornoo muulj hutsaj baidag
  • 654 2016-09-26 14:49:44
    миг орос онгоц
  • үрчимнэ 2016-09-26 11:10:38
    Ардчилал гэж бахирсаар тэвнэ ч хийж сурсангүй дээ.
  • Зочин 2016-09-26 09:45:31
    Манай улсыг бодвол хүчирхэг юмаа, манайд чинь түрээсийн ганц нэг онгоцтой, цөмийн пуужин хөөргөх байтугай салютаа ч буудуулж чаддаггүй биздээ
  • ббббббббббб 2016-09-26 07:41:31
    манай зэвсэгт хүчний музейн үүдэнд байдаг миг хойд солонгост нисч байгаа нь сонин л юм байна.