Хямралаас гарах Ерөнхий сайдын төлөвлөгөө хүлээлт үүсгэж байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар салбар салбарын төлөөллийг хүлээн авч уулзсан. Хамгийн түрүүнд МҮХАҮТ-ын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзсан бол дараа нь уул уурхай, эрчим хүч, барилга, банк санхүүгийн салбарынхантай уулзлаа.Ингээд жилийн дараа дахин эдгээр уулзалтыг зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцэх аж. 

Засгийн газрын тэргүүн салбар салбарын төлөөлөлтэй уулзан, санал сонссон нь эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж байгаатай холбоотой. Уулзалтын үеэр ч тэрээр та бүхний саналыг ажил хэрэг болгоно хэмээн амлаж байсан юм.

Тэгвэл ихээхэн хүлээлт үүсгээд буй хямралын эсрэг төлөвлөгөөг Засгийн газар энэ долоо хоногт олон нийтэд танилцуулахаар зэхэж байгаа талаар мэдээллээ.УИХ-ын намрын чуулганы нээлт ирэх сарын 3-ны даваа гарагт болно. Чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь хямралын эсрэг төлөвлөгөө байх нь ээ. 

Тэгвэл хямралаас гарах төлөвлөгөөнд юу тусгасан бэ?2016 онд Монголын эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсээс харахад сөрөг нь олон байгаа ч гол үзүүлэлтүүдийн гүйцэтгэл 2015 онтой харьцуулахад  бага  зэрэг  сайжирна  гэсэн  хүлээлт эдийн засагчдад байсан.  Учир нь сөрөг нөлөөллийн дийлэнх нь 2015 онд эдийн засагт тусгагдсан. Суурь эрсдэлүүд хэвээр байх бөгөөд үүнд бодит эдийн засгийн чадавхи сул, бондуудын эргэн төлөлтийн дарамт, зээлийн чанаргүйдэлтийн асуудал зэргийг дурьдаж болох юм.Энэ жил эерэг нөлөө үзүүлэх хамгийн өндөр магадлалтай нь Оюу Толгойн  далд  уурхайн  санхүүжилтийн  талаар  олон  улсын банкуудтай   хийх  хэлэлцээ   эцэслэгдэж,   эдийн  засагт  бодит  үр нөлөө нь мэдрэгдэж эхэлнэ  гэсэн хүлээлт  хаа хаанаа байсан. Энэ нь ч ёсоор болж гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Харин  санхүүжилт нь хараахан орж ирээгүй байна. 

УИХ-ын сонгуулиас хойш эдийн засгийн нөхцөл байдал улам дордож, валютын ханш энэ хугацаанд 300 төгрөгөөр нэмэгдээд буй.Иймд Ерөнхий сайд хямралаас гарахын тулд ямар төлөвлөгөө гаргаж, хэрхэн хэрэгжүүлэх нь олны дунд хүлээлт үүсгээд байна. Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд оруулж ирсэн чуулганы танхимд шил дараалан унасан.

Мэдээж ард түмэн аль хэдийн бүсээ чангалаад эхэлсэн энэ үед цалин хасч, татвар нэмбэл ихээхэн дарамт болох нь ойлгомжтой. Харин түүний оронд эрх баригчид өөрсдөөсөө хэмнэлтийг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг ч олон нийт хэлж байв. Тухайлбал, албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ зэрэг зардлыг бууруулах саналыг ч гаргаад байна. Түүнчлэн дэд сайдын орон тоог ч байхгүй болгохыг олон нийт шаардсан ч  тусыг эс олов.  Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийг аврах төлөвлөгөө ийнхүү шүүмжлэл дагуулж, унасан юм. Эцэст  нь УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг бууруулах бус өсгөсөн.

Ямартай ч Засгийн газраас үнэт цаас гаргах шийдвэр гаргасан. Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн цоорхойг нөхөхөд чиглэнэ. Дан ганц үнэт цаас гаргаад эдийн засгийг аврах хэцүү. Тиймээс хямралаас гаргах цогц төлөвлөгөө хэрэгтэй. Харин энэ долоо хоногт танилцуулах эдийн засгаа аврах төлөвлөгөөнд юу тусгасан нь олны дунд хүлээлт үүсгээд байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-27 09:58:19
    Энэ нөхөр нэг их олигтой юм хийх болов уу даа. Уг нь цаг хугацаа алдмааргүй байна. Хийсэн юм нь бүр дордуулаад орхивол яанаа
  • Zsssss 2016-09-27 07:06:16
    Toглоомон хvvxэлдэй шvv дээ энэ Ж.Эрдэнэбат. Тоглоомоор xvvxдvvд тоглодог болохоос тvvнийг еерее ярьдаг болно сэтгэдэг болно гэж хvvxэд ч хvлээдэггvй байх шvv!!...
  • citizen of china 2016-09-26 19:20:58
    ni hau Edenbatu
  • өөр яахав 2016-09-26 15:47:52
    1 жил хараад чадахгүй бол огцруул
  • Zochin 2016-09-26 10:31:33
    Төрсөн нутгийнхаа НОЁН уулаа ухна гээд явж байна лээ. Таарсан амьтан.
  • мандал 2016-09-26 08:12:11
    энэ хужаагаас юу хүлээх билээ.
  • zochin 2016-09-26 07:33:39
    zugeeree sain bod
  • hh 2016-09-26 06:42:19
    mongoliin ediin zasag suudriin ediin zasag ihtei bolohoor ediin zasgiig hemjij boldoggui. mun yamar ch shiidver garsan ter ni mash sain sudalgatai magadlal ugui...
  • МАН 2016-09-26 06:05:58
    МАНгарууд яахаа мэдэхгүй зэлтэрийн гацаанд оржээ
  • zochin 2016-09-26 05:18:29
    MEDEEJ MASH TOM TOLOVLOGOO BAIGAA.HOGSHCHUUL N TUR HULEE GEED BOLISONSHDEE.ORON NUTGIIN SONGUULI ONGORSNII MARGAASHNAAS HEREGJUULJ EHELNE. ZUGEE...
  • иргэн 2016-09-26 04:31:36
    Ардчилагч нэртэй капитлист хөрөнгөтнүүд ийм их рөнд оруулж, бондын мөнгөөр гараа угааж, өөрсдөө баяжчихаад ард түмнийг ,шинэ засаг төртөй нь тавлаж сууна уу??? ...
  • irgen 2016-09-26 03:03:33
    Shokond oruulj ungahiin bish bgaa.
  • ГАНЦХАН Л ХҮЛЭЭЛТ БАЙНА 2016-09-26 03:00:28
    ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХ ВЭ ДЭЭ ХЯТАДЫН ЭДИЙГ ЗАСАГ СЭРГЭХГҮЙ БОЛ ЁСТОЙ ГОНЖИЙН ЖОО ШҮҮ ДЭЭ
  • .,?! 2016-09-26 02:38:25
    Коммунистууд ийм хэт давуу ялна гэж тооцоогүй байсан учраас ямар ч төлөвлөгөө байгаагүй тул одоо яахаа мэдэхгүй мунгинаж байгаа юм!!!!!!!!