“Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурж, долоон хүн нурангид дарагджээ
Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хороо нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурж, долоон хүн нурангид дарагджээ.

Онцгой байдлын аврагчдыг очиход, барилгын ажил гүйцэтгэж байсан дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт анхан шатны эмчилгээн улмаар ГССҮТ-д хүргэгджээ. Нурангид дарагдсан бусад хүн хөнгөн гэмтсэн байсан учир эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байжээ. Нэгдүгээр давхрын цутгалтаа хийж байх явцад ийн нурсан байна. Одоогоор ослын дүгнэлт гараагүй аж.
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuul 2016-09-26 16:46:00
    Tashaa medeelel tavihaa bolimoor yum 7hvn bish gesen hudlaa yum bicheed baihiin yun nuragi ve bas
  • түвшин 2016-09-26 13:52:24
    хүмүүс нь гайгүй бол яахав дээ
  • Зочин 2016-09-26 04:45:55
    Сэтгүүлч ээ. Наадах чинь барилга нь нурсан биш, бетоны хэв нь задарсан юм биш үү. Юун нуранги вэ. Ямар ч мэдлэггүй байж мэдээ бичих санаатай юм.