Өнөөдөр болох үйл явдлууд
09:30 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургуультай хамтран ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн сонгон шалгаруулалт" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилсэн шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар болон Монгол Улсад шүүгч сонгон шалгаруулах тогтолцоо, шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийн талаар мэдээлэл өгнө.

11:40 цагт: "Гудамж" төслийн захиалгаар Яармагийн гүүрнээс ДЦС3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож шинээр барьсан замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно. Нийслэлийн Засаг дарга болон замын гүйцэтгэгчид, албаны бусад хүмүүс оролцоно.

12:00 цагт: Олимпын мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн Цагаан хадаг киноны хэвлэлийн хурал паркын Кастлд болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.