Хариуцлага хайсан баривчилгаанууд
УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсон. Гэвч МАН-ынханд бадран асаж, сүр жавхлангаа үзүүлэх боломж алга. Ц.Нямдорж гишүүний МАН-ын бүлгийн хаалттай хуралдааны үеэр хэлсэнчлэн тэдний жаргал өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд дуусгавар болж. Тэд ирэх дөрвөн жил дандаа зовлон ярина. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн. Үүнийг нотолгоо бол дараах тоо баримтууд

Энэ оны найман сарын гүйцэтгэлээр улсын төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгт хүрч, оны төгсгөл рүү 4 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй болсон. Төсвийн орлого төвлөрүүлэлт хоёрдугаар улирлаас хойш сайжирдаг ч эсрэгээрээ бууралт үзүүлэх болсон юм.  Сангийн яамнаас гаргасан энэ оны наймдугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого төвлөрүүлэлт 785.4 тэрбум төгрөгөөр дутуу биелээд байна. Орлого буурахад импортын барааны НӨАТ ын орлого 160.8 тэрбумаар, импортын гаалийн албан татварын орлого 76 тэрбумаар, газрын тосны орлого 59.7 тэрбумаар, өмч хувьчлалын орлого 94.8 тэрбумаар, гадаад хандив тусламжийн орлого 206.4 тэрбумаар гэх мэтчлэн тус, тус төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсан нь нөлөөлжээ. Тэдний хүлээн авсан улсын эдийн засаг ийм.

Иймээс эрх баригчид улсын эдийн засгийг сэхээнд оруулсан хариуцлагыг хайж байна. Хэн хэзээнээс хэрхэн ямар замаар улс орныг хямралт байдалд оруулав. Тэд эрэн хайж эхэллээ. Холбогдох байгууллага албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал,  УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “Чингис” болон “Самурай” бондын зарцуулалтаар АТГ-аас шалгаж эхэлсэн. Хотын дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргээр шалгаж буй гэх мэдээлэл байгаа ч үнэндээ дахин төлөвлөлтийн мөнгөнөөс 104 тэрбумыг үр дүнгүй зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх. Хамгийн сүүлд л гэхэд Түлш эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчилжээ. Мөн МИАТ-ын дэд захирал Т.Батчулууныг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа тухай мэдээ өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байв.
 
Н.Батбаяр АТГ-д байцаагдаж эхэллээ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж буй юм. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ийнхүү АТГ-т байцаагдах болжээ.
Түлш эрчим хүчний дэд сайд баривчлагдлаа

Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг өнгөрсөн долоо хоногт баривчилж хорьсон тухай мэдээллийг нь эх сурвалжууд өгсөн.  Түүнийг “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутган хорьсон байна. Д.Доржпүрэв нь дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан билээ.
 
МИАТ-ынханг шалгаж эхэллээ

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдийн төгсгөлд “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун нь найз н.Баясгалан болон ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, саатуулагдсан тухай эх сурвалжууд бичиж эхэллээ.

Тодруулбал, хэрэглэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д 3 еврогийн үнэтэй дарсыг 5 евро нэмэн 8 евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон хэрэгт буруутгаж байгаа юм. “МИАТ” ТӨХК-д шахан борлуулж, олсон их хэмжээний орлогын мөнгөө н.Баясгалан нь Монгол Улс руу иргэн О, А нарын данс руу шилжүүлдэг байсан байна. Улмаар “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун, ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нар нь тухайн иргэдээс 1.5 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргуулан авах үедээ үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдаж, баривчлагдсан тухай мэдээллээ.

Ийнхүү эдийн засгийн сэхээнд оруулагчдыг эрэн хайж байна. Тэднээс хуулийнхан үйл явцыг асууна. Харин хариуцлагаа хэрхэн хүлээх нь сонин...

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-27 15:13:38
    Батбаярыг. Баривчлахаасаа. Омно. Чингис самурайн монгоноос авч Идсэн чойжилсурэн нарын ман гишуудийн нэрсийг ил гаргах хэрэгтэй ман гишуудийн ихэнх....
  • зочин 2016-09-26 09:27:16
    АН, МАН хоёр идэж уух тал дээрээ бол яг адилхан, хуулийг ч харин дураараа зөрчиж байгаа юм даа, тэгэх гэж л өөрийн хүнээ албан тушаалд тавьдаг шүүдээ
  • Золбоо 2016-09-26 02:45:59
    12 онд АН засагт гарч ирээд гөө мөн урамтай шоронд хийж байж билээ. Одоо энэ уламжлалыг МАН хүлээн авч үргэлжлүүлэх нь л дээ.
  • !!! 2016-09-26 02:34:13
    Сүртэй эхлээд л дараа нь хахуульд нь автагдан сулладаг зуршил давтагдах байлгүй дээ!!! Ялангуяа фортуна дуракийг хатуу шийтгэх хэрэгтэй!!!!
  • Болд 2016-09-26 02:20:29
    Монголбанкны Золжаргалд хариуцлага тооцох ёстой. Ам долларын ханшийг Худалда хөгжлийн банктай үгсэж өсгөсөн.
  • ЗоЧин 2016-09-26 02:17:07
    Фортуна Батбаяр э з сайд болоод хийсэн юм байхгүй ч хурган дарга нартаа Ланд 200 авч өгч байснаас нэг жолооч нь Тэнгисийн хойд Максын барилгаас төмөр унаж үхсэн...
  • ЗОЧИН 2016-09-26 01:48:50
    маш зөв хариуцлага хүлээлгэж хөрөнгө мөнгийг нь улсын орлого болон хямралд бага ч гэсэн гээ оруулах хэрэгтэй