Б.Ууганхүү,Э.Содномпэлжээ нарыг сар бүр хоёр сая төгрөгөөр урамшуулна
Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг нэг удаа мөнгөн шагналаар шагнахаас гадна сар бүр урамшуулдаг.

Энэ дагуу “Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Б.Ууганхүү,  пауэрлифтингийн төрөлд  хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нарыг  нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

Паралимпийн наадамд алтан медаль хүртсэн тамирчинг 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинг 60 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар журамд заасан байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөв 2016-09-26 01:50:21
    маш зөв. ийм хүмүүсийг дэмжих хэрэгтэй
  • kkk 2016-09-25 12:11:02
    хөгжлийн бэрхшээлтэй тамирчид болж л байна.эрүүл тамирчдад ийм урамшуулал өгөх өө больвол яасийн бэ.тэд дахиж амжилт гаргах нь багасана даа.....