Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Ж.Эрдэнэболдыг томилжээ

Нийслэлийн Засаг дарга  С.Батболдын захирамжаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболдыг томилсон байна.

 Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболд:

- 1975 онд Улаанбаатар хотод төрсөн 
- 1983-1993 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
- 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийн эрх зүйч мэргэжлээр
 - 2011-2013 онд АНУ-ын Режисийн их сургуулийг Кримнологийн шинжлэх ухааны магистраар тус тус төгссөн, орос англи хэлтэй.
 

Ажлын туршлага

- 1997-1998 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
- 1998-2002 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч
- 2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч
- 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн тасгийн дарга
- 2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр
- 2014-2015 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2015-2016.04 сар хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга
- 2016.04-р сараас 2016.09.21-ныг хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд даргаар тус тус ажиллаж байсан нэгэн юм байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-26 01:41:41
    Болдбаатарыг дэвшүүлэх нь үү, бууруулах нь уу
  • зочин 2016-09-25 12:29:11
    сайхан эцгийн хүү шударга сайн ажиллана бизээ танд амжилт хүсье
  • батаар 2016-09-25 08:04:04
    ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫГ 4 ЖИЛЭЭС ИЛҮҮ НЭГ ГАЗАРТ АЖИЛУУЛАХ БУРУУ УДААН АЖИЛЛАХАД ХАХУУЛ АВДАГ БОЛЖ, УЛСТӨРЖӨХ, ТАЛЦАХ, ХЭРГҮҮДИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ, ТӨСВӨӨС