Оюутны шигшээ баг анх удаа Ази тивийн аварга боллоо
Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медаль эзэд боллоо.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.

Зургаа дахь удаагийн тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Монголын багууд шалгараад байсан юм. Ингээд өнөөдөр болсон финалын тоглолтод Монгол Тайваныг 92-79-өөр хожиж, аваргын цомыг өргөлөө. Хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ Хонг Конгийг 92:82-оор хожлоо.

ДҮН:
•    Алтан медаль: Монгол – Тайвань 92-79
•    Хүрэл медаль: БНХАУ – Хонг Конг 92-82
•    V-VII байр: Макао, БНСУ, Казахстан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-26 01:46:53
    Манай улсын шигшээ баг, бусад улсынх болохоор сургуулийн багууд байсан байлгүйдээ, Казакстаны баг бол бараг бАян-Өлгийнгөөс ирсэн байхаа даа