Усанд автсан 16 иргэнийг аварчээ
Өчигдөр хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна.  Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 16 иргэний амь насыг авран хамгаалсан байна.  Тухайлбал,

 

  • Тахилтын эцсийн Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас 4 иргэнийг гаргаж амь насыг,
  • Тахилтын эцэст монгол гэр, байшин  үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан 50метр орчим банзан хашаа жалганд эвдэрсэн байсныг гаргаж,
  • Нэгдүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 2 том хүн, 3 хүүхдийг аварч автомашиныг уснаас татаж,
  • Төмөр замын нүхэн гарц дотор талд автомашинтай хүмүүс усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 3 том хүнийг гаргаж тус тус аюулгүй болгосон байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн бүлгийг  хүрэлцэн очиход Elantra загварын автомашинд байсан /43 настай,эм/, /6 настай,эр/ /14 настай,эм/, / 10 настай ,эм/ нар байсныг  гаргаж аюулгүй газар хүргэжээ.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.