Өнөөдөр Монгол, Японы тамирчдын халз тулаан болно

Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг зохион байгуулах гэж байна.

Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм.
 

Тулаан өнөөдөр 17.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.