Хилчид бүтээлээ дэлгэлээ

Хил хамгаалах байгууллагын “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа  “Тусгаар тогтнолын талбай”-д болж байна.

Хилийн цэргийн алба хаагчдын бүтээлийг ард иргэдэд танилцуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд Хилийн цэргийн анги, хороо оролцож байна. Оролцогч анги салбарууд ой тайгын, уулын, говь цөлийн, төвийн, тал хээрийн хилийн бүс гэсэн таван хэсэгт хуваагдан анги салбараа сурталчлахаас гадна өөрсдийн бэлтгэж боловсруулсан хүнс болон бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Энэ жил говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэлгэх аж. Мөн хилийн отряд, ангийн ажилчдын гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэжээ.
 

Үзэсгэлэн энэ сарын 24,25-нд “Тусгаар тогтнолын талбай”-д хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.