20.7 сая ам.долларын өртөгтэй цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ

Дархан хотод Төв цэвэрлэх байгууламжийг шинээр 2016-2019 оны хооронд байгуулахаар болсон билээ. Энэхүү ус цэвэрлэх байгууламж нь 20.7 сая америк долларын өртөгтэй бөгөөд энэ сарын эхээр байгууламжийн ажил эхлээд байгаа тул төслийг хэрэгжүүлэгч ХБНГУ-ын мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболдтой албан уулзалтыг хийлээ.

2006-2019 оны хооронд ХБНГУ-ын Засгийн газрын 18 сая еврогийн буцалтгүй тусламжтайгаар МоМо төслийг манай аймагт хэрэгжүүлж буй нь Дарханчуудын хувьд ихээхэн ач холбогдолтой. Тус төслийн хүрээнд Хараа голын сав газар болон Дархан хотын үйлдвэр, аж ахуйн бохирдол, гэр хорооллуудад байрлах худгийн усны судалгааг хийсэн байдаг. Уг судалгааны үр дүнг үндэслэн дээрх ус цэвэршүүлэх байгууламжийг байгуулахаар болсон юм. Үүний зэрэгцээ бохирын шугам шинэчлэх, усны чанар судлах лабортори байгуулах зэрэг томоохон ажлууд ч хийгдэх тухай МоМо төслийнхөн мэдээллээ.

Гадаргын болон гүний усыг зөв зохистой ашиглах нь амин чухал асуудал юм. Цэвэр усыг зөв ашиглах оновчтой зохицуулалтыг хийхгүй бол, хэт их ашиглах, бохирдуулах, үр ашиггүй зарцуулах зэрэг сөрөг нөлөөлөл хүнээс л гардаг. Бусад хотуудын нэгэн адил Дархан хотод ч цэвэр усны эрэлт, хэрэгцээ нэмэгдсээр байна. Тиймээс бид цэвэр усаа зохистой хэрэглэж занших нь чухал асуудал болоод байна. Эрдэмтдийн судалгаагаар манай аймаг ойрын 20 жилдээ цэвэр усны нөөц хангалттай гэсэн дүн гарсан хэдий ч усны чанарын хувьд асуудал байгаа тул дээрх төсөл хэрэгжсэнээр уг асуудал эерэгээр шийдэгдэх боломж бүрдэж байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatar  2016-09-25 02:08:06
    Ub xotiin us tseverlex baiguulamj,xog daxin bolovs ruulax baiguulamjiig m.enkgbold amisgaa xotiin darga baix ued xiigdtsen ajil baix estoi,odoo xotor neg omxii