Гаалийн байцаагчид шийтгэврийн хуудас бичилгүйгээр торгосон зөрчил илэрчээ
Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Сум дундын прокурорын газраас гаалийн улсын байцаагч нарын явуулж байгаа захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг  шалгажээ.

Шалгалт хийсэн хугацаанд гаалийн улсын байцаагч нараас 204 хүнд торгуулийн арга хэмжээ авч захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба торгуул оногдуулахдаа хуулийн зүйл заалтыг буруу бичдэг, шийтгэвэр бичихээс 1-2 хоногийн өмнө торгуулийн мөнгийг төлүүлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын дүнг гаалийн газрын удирдлага болон байцаагч нарыг оролцуулан танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичжээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-26 04:41:00
    Гаалийн байгууллагад эрс шинэтгэл хийх хэрэгтэй.Удирдлагаасаа эхлээд байцаагч нь хүртэл бүгд шахааны мэргэжлийн бус хүмүүс болсон ш дээ.Гадаад хөгжилтөй орны ту...
  • Zochin 2016-09-25 11:32:54
    Shiigever bichihees emne 1-2 honogiin emne torguuli teluuldeg gesen chin yu gesen ug be,
  • Тэнэгтээрэй 2016-09-24 07:30:43
    Торгуулийн монгийг авсаны дараа нь шийтгэвэр бичээд зов ажилсан Гаалийн Байцаагчийг нар. Монгийг Авсан юм шин бичээд л.. Умхий гуйлгачин Сэтгуулчид