Өндөржүүлсэн бэлэн байдлыг долоо хоногоор сунгалаа

Ховд аймгийн 11 суманд малын гоц халдварт бог малын "Мялзан төст" өвчин гарсны улмаас энэ сарын 13-наас эхлэн 10 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байсан билээ.

Тэгвэл өчигдөр тус аймгийн комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Хэдийгээр өвчлөл буурч байгаа ч халдвар тарах эрсдэл их хэмээн үзсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг ирэх сарын 1-нээс хийхээр болжээ. Вакцинжуулалтын хугацаанд махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй учраас эрүүл бүсээсээ мах нөөцлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг Аймгийн засаг дарга үүрэгдсэн байна. Иймээс аймгийн төвийн иргэдийн хэрэглээний гурван долоо хоногийн махыг эрүүл бүсээс нийлүүлж нөөцлөх ажээ.
 
Ховд аймагт одоогоор 11 сумын 65 голомтод 71249 мал өвчилсөнөөс 55908 мал эдгэрч, 11767 мал хорогдож ,3539 толгой мал өвчтэй байгаа аж.

 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.