Цаг шилжүүлэхэд хүний ажлын чадвар 10-15 хувиар буурдаг

Өнгөрсөн шөнө буюу 23-24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжиж цагийг нэг цагаар ухраалаа. Сүүлийн 10-аад жил тасраад байсан цаг урагшлуулж, хойшлуулах ажлыг өнгөрсөн жилээс Засгийн газрын шийдвэрээр эргүүлэн сэргээсэн билээ. Дэлхийн олон улс оронд цагийг урагшлуулж, хойшлуулах талаар маргаан байнга гардаг. Зарим нь цагийг өөрчилснөөр цахилгааныг хэмнэнэ гэдэг байхад нөгөө хэсэг нь нарнаас Д витамин авч болно гэж үздэг. Мөн арьсны хорт хавдар тусдаг гэж ярих хүмүүс байхад, цаг уртассанаар гэмт хэрэг багасдаг ч архидалт ихэсдэг гэж үзэх нь ч бий.

Ингээд цаг шилжүүлэхийн эерэг болон сөрөг талуудын талаар дараах мэдээллийг хүргэж байна.
 

Цаг шилжсэнээр улирлын чанартай өвчлөл нэмэгддэг


Цаг шилжсэнээр хvний эрvvл мэнд, бие организмд сөргөөр нөлөөлж улирлын чанартай өвчлөл ихэсдэг байна. Хvний бие махбод нь цагийн дохиолууртай, өөрийн гэсэн биологийн хэмнэлтэй. Биологийн хэмнэлийн нэг илрэл нь нойр бөгөөд энэхvv унтах хэрэгцээг зориудаар хямрааж байгаа нь ажиллах чадвар буурах, өвчин эмгэг vvсэх хөрс суурь болдог гэж профессор Г.Сvхбат бичжээ. Хоногийн цагийг гэнэт урагшлуулж хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадварт, улмаар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар адагдуулж дасан зохицлын эмгэг vvсгэдэг гэж академич Л.Лхагва vзэж байна. Хавар цагт байгалийн жам ёсоор 1-3 минутаар цаг тавигдаж өдөр уртассар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг. Мөн намрын улиралд 1-2 минутаар цаг богиноссоор нэг цагийн зөрvv гарахад мөн л 40 гаруй хоногийн хугацаа өнгөрдөг бөгөөд байгалийн энэ жам ёсонд хvн ямар ч зовиур шаналгаагvйгээр дасдаг байна. Харин гэнэтийн буюу шууд нэг цагаар урагшлуулж, хойшлуулах өөрчлөлтөд дасан зохицохын тулд бие махбодод мэдрэл, дотоод шvvрэл, зvрх судас, амьсгал, бөөр, хоол боловсруулах зэрэг бvхий л чухал эрхтний тогтолцоог хамарсан урвал явагддаг байна.

Дэлхийн ихэнх орнууд цаг агаар, улирал, нарны нөлөө тусгал зэргээс цагийн зvvг нэгээр урагшлуулж эсвэл хойшлуулж ахуй амьдралаа зохицуулж ирсэн. Манай оронд ч сvvлийн арваад жил ийм л байдалтай байсан.Та өглөө нэг л эрт сэрчихээд байна уу. Тэгвэл vvнтэй л холбоотой байгаа хэрэг. Цагийн зөрvvнээс болж толгой өвдөх, даралт ихсэх, зvрх судасны өвчинд ч нэрвэгдэж болох гэнэ. Яг ийм байдалд одоогоос хэдхэн жилийн өмнө хэсэг эрдэмтдийн баталсан судалгаагаар цагийн тохиргоог хийгээгvйгээс Азийн орны эдийн засаг, эрvvл мэндэд нөхөж барашгvй гарз учирсан хэмээн “Син Хуа” агентлаг бичсэн. 

Давуу тал: Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалын хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбараасаа 6,34 саяын орлого олдог байна.

Дутагдалтай тал: Цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, улмаар био хэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг ажээ. Цаг шилжүүлэхэд хүний ажлын чадвар 10-15 хувь буурдаг байна.

Мөн харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба компьютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг. Түүнчлэн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг байна.

Б.Орхон
olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БОЛОВСРОЛГҮЙ НӨХДҮҮД ГОНГИНОХОО БОЛЬ 2016-09-25 02:55:56
    БАЙГАЛИЙН ЦАГ ГЭДЭГ НЬ ӨГЛӨӨ НАРНААР БОСЖ ОРОЙ САРНААР УНТАХЫГ ХЭЛНЭ ХҮНИЙ БИОЛОГИЙН ЦАГ НЬ БАЙГАЛИЙН ЦАГТАЙ НЯГТ УЯЛДААТАЙ БИДНИЙ ХЭРЭГЛЭДЭГ ЦАГ ЧИНЬ ХҮН ЗОХИО...
  • zochin 2016-09-24 09:33:27
    Tsag shiljvvleh togtoltsoog zogsooyo.Hvnii bied mash muu gedgiig busad uls oron togtoochihood hereglehgvi baihad manai bahi baidag eregleed baihii...
  • Зочин 2016-09-24 07:28:55
    Томчуул яах вэ зохицоод болно, нялх үрс маань нойрмоглоод түүнээсээ болж айл гэрт дайн болж байгааг нойтон сормуустай юмны бараа харсан хүн бол ойлгомоор л юм
  • Irgen  2016-09-24 06:08:53
    Shiljuuldeg bx ni zuv