Голомт банк ЖДБ-ийн хөгжилд ахиц гаргана

Монголын банк санхүүгийн салбарын тэргүүлэгч Голомт банк Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-иас БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2016.09.19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Global SME finance forum” чуулга уулзалтад оролцож, жижиг дунд бизнесийн салбарт бий болсон шинэ боломж, туршлага, хөгжлийн чиг хандлагатай танилцлаа.

Өнөөдөр Дэлхий дахины нийт бизнес эрхлэгчдийн 95 хувийг, нийт ажил олгогчдын 50 гаруй хувийг Жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Аливаа улс орны хөгжлийн гол хөшүүрэг болох ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нь хангахад энэ салбарын оролцоо асар өндөр гэдгийг Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) дэлхий дахинд сануулж байна.  

Чуулга уулзалтад Дэлхийн 40 орчим орны олон улсын банк санхүүгийн 150 гаруй байгууллага, хөгжлийн агентлагууд оролцсон. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй уян хатан нөхцөлтэй санхүүжилтээс гадна тэднийг чадавхжуулах санхүүгийн мэдлэг боловсрол, зөвлөгөө, технологийн дэвшлийг ойртуулах нь нэн чухлыг онцолсон олон санал санаачилгууд гарсан байна.

Голомт банкны хувьд Жижиг дунд бизнесийг дэмжих Монгол Улсын Засгийн бодлого стратегийн хүрээнд томоохон олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд жижиг дундынханд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам бүр боловсронгуй болгоход “Global SME finance forum” чуулга уулзалт чухал ахиц өглөө. Энэ үеэр мөн Голомт банкны Гүйцэтгэх Захирал Ө.Ганзориг БНХАУ-ын Bloomberg телевизээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар нийт хөрөнгө оруулагчдад зөв зохистой, бодит мэдээллийг өгсөн юм.

 
Бусдад түгээх
  • gplus