Экс Ерөнхийлөгч эх орондоо тун удахгүй ирэх гэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг намынх нь нөхөд хэд хэдэн удаа эргээд ирсэн. Одоогоор эмчилгээ нь дуусаагүй байгаа ч түүний биеийн байдал харьцангуй сайжирч байгаа гэсэн сайхан мэдээг намынх нь гишүүд өдөр болгон дуулах болсон.

Тэрбээр, зургадугаар сарын 1-нд төрсөн өдрөөрөө Солонгос улсад ажиллаж амьдардаг монголчуудтайгаа уулзаж, тэдний хүүхдүүдийг баярлуулан жил бүр хүүхэд баярлуулдаг уламжлалаа марталгүй хэрэгжүүлсэн. Түүнчлэн, бурханы ном үзэж, ариуссан мэргэдтэй уулзаж, бурхны ном зохиол орчуулан улс төрөөс ангид амьдарч байгаа билээ.

Харийн оронд бие, сэтгэлээ гэгээрүүлж тэнхрүүлж амжсан экс Ерөнхийлөгч тун удахгүй эх орондоо ирэхээр болсон гэнэ. Н.Энхбаяр ирлээ, өнөөдөр, маргааш наашаа гарах гэнэ хэмээн удаан хугацаанд таамаг дэвшүүлж сенсааци дэгдээсэн асуудалд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нэг мөр хариулт өгч түүнийг долдугаар сарын сүүлээр эх орондоо ирнэ гэдгийг баталсан билээ. Одоо энэ бүх таамаг яриа арилах нь.

Улс төрөөс хэсэг хугацаанд ангид байсан ч намын дарга хүн учраас наймдугаар сараас улс төрд идэвхтэй оролцож, юуны өмнө намдаа халаа сэлгээ хийж шинэчлэх талаар ярьж байгаа гэх. Харь улсад амьдарч байсан ч монголын улс төрийг хөдөлгөөнд оруулж байсан Н.Энхбаяр дарга намар ямар улс төр хийх нь анхаарлын төвд байна. Ямартай ч экс Ерөнхийлөгч ирлээ. Их л олон хүний дотор айдас хургаж байгаа даа.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-07-19 09:06:08
    enuugeer yaadgiin odoo turiin hutguur hiih n duusaagui yum bhdaa Hunii uuriin namuudiinh n huivaldaan n odoo buurch ihesne biz..Amid yum bol idsen uusan yuma shingeegeed uls turuus hol baih heregtei shde
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2014-07-14 01:37:08
    irj salaabch gargaj hulgaich pizdaagaa irj heleh ni dee
    202.179.10.162
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-07-12 09:10:27
    Ирээ л биз, тэгээд яахын? Энийг улс төрд оруулбал бүүр нусаа хацартаа наах юм болно.
    2.206.15.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Togtokhbayar 2014-07-08 05:02:43
    Hurdan ireesei. Ene uls yu l bolood bna daa.
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Togtokhbayar 2014-07-08 05:02:42
    Hurdan ireesei. Ene uls yu l bolood bna daa.
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах