УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-д “Кармен” дуурийг тоглоно
УДБЭТ, БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагатай дөрөв дахь удаагаа хамтарсан тоглолт хийх гэж байна.

Энэ удаад УДБЭТ-ын гоцлол дуучин болон найрал дуучдаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ж. Бизе “Кармен” дуурийг  тоглох юм.
Тус  тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд  БНСУ-ын Тэжун дуурийн байгууллагын хормейстер Рю Хан Пэл гурав хоногийн хугацаатай Монгол улсад  ирж  манай найрал дуучидтай хамтарсан сургуулилтыг хийсэн.

Ийнхүү УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог дуурийг эгшиглүүлэхээр өнөөдөр БНСУ-ыг зорьж байна.

Ж.Бизе “Кармен” дуурийг БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагын уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа 10 сарын 6-9-ны хооронд тоглох юм.

УДБЭТ-ын хамт олон 54 дахь тоглолтын улиралд гадаад харилцаа хамтын ажиллагааны томоохон ажлуудыг төлөвлөсний нэг нь тус тоглолт юм.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ........ 2016-09-23 08:10:45
    со нуудтай ч сүжрэх хэрэггүй дээ. эндээ л байж байвал дээр шүү