Улстөрийн авлига нэмэгджээ

Авлигатай тэмцэх газар улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархтөсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ. 

Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 онысудалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна. 

Монгол Улс дахь улстөрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурч ирсэн боловч 2015 ондэнэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт болж байна. 


“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээндэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыгтусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийнхүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнесбүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ. 

 Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагынхүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулжявуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүннь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм.

АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АТГ муу 2016-09-24 16:38:58
    МАН ийнхан цунхтэй Монготэй ХУНИЙГ анкетийг нь Боглоод АТГ д 100, 100 ГААР нь явуулсаар Байна.. АТГ Энэ Авилгыг зугээр Л буртгээд ДЭМЖЭЭД сууж бнаа.. Эбэ ОКЕ ...
  • иргэн 2016-09-23 13:28:31
    сонгууль болон сонгуулийн дараах бүх томилгоо ихэнх нь мөнгөөр шийдэгдэж байгаа албан тушаалын авилгалыг хэн өөгшүүлээд байна аа?
  • Зочин 2016-09-23 09:00:08
    УБ хотын шинэ удирдлага золбин нохойд спираль тавих юм гэнээ, энэ хэний бизнес юм болоо, харин охид, хүүхнүүдээ хүчирхийлэхийг өөгшүүлээд байдаг, мэдэхгүй юм да...
  • Зочин 2016-09-23 08:25:57
    Үе үеийн БО-ны сайд Богд уулын газрыг зараад дууссан, одоо ховор ан амьтан, шонхор шувууг барих, агнах зөвшөөрлийг орон нутагт мэддэгдэхгүй олгож байна
  • Зочин 2016-09-23 08:01:13
    ёо-гийн бичсэнийг хэд ч уншсан ойлгохгүй юм байна, сонгуулийн санхүүжилт л хамгийн но-той нь юм шиг байгаа юм даа
  • ёо 2016-09-23 07:57:05
    улс төрч гэдэг хамгйин хэрэггүй нохойд монгол хүн мөнгө өгөхгүй гадны хулгайчид л мөнгө өгч байгаа даа