Хүн худалдаалах гэмт хэрэг Хятадын эрх баригчдын оролцоотойгоор нууцлагддаг гэв
Хүн худалдаалах гэмт хэр­гийн гаралт жил ирэх тусам нэмэгдэж, үүний цаана хэдэн арван эмэгтэйчүүд хохирогч болон үлддэг. Ихэнхдээ Хятад руу “бэр” болон зарагддаг бөгөөд хохирогчид голдуу найз нөхөд, гэр бүлийнхэндээ хууртагдан хэдхэн доллараар худалдаалагддаг ажээ.

Тухайл­бал, Вьетнам иргэн Киабуг 16 настай байхад нь ах нь тус улсын хойд хэсэгт байдаг жуулчны баазад болох үдэшлэгт дагуулж явна гэж амлажээ. Гэвч ах нь худлаа хэлсэн аж. Бүсгүй Хятадын нэгэн гэр бүлд бэр болон зарагдсан байна.

Хмон овгоос гаралтай  Киабу Хятадад жил орчим “нөхөр”-тэйгөө амьдарсаны эцэст гэрээсээ оргож, орон нутгийн цагдаагийн хэлтсээс тусламж хүссэний дүнд нутаг буцсан аж. Тэрбээр “Миний ах хүн биш. Өөрийхөө төрсөн дүүг хятадуудад зарсан болохоор” хэмээн  хилийн дагуу оршдог Лао Цай хотод хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах байгууламжид байх­даа ярьсныг “АП” агентлаг уламжиллаа. 

Мөн “Хүн худалдаалах гэмт хэргийн талаар сонсч байснаас биш өөрөө энэ хэргийн хохирогч болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй” хэмээн дурсчээ. Зөвхөн Вьетнам ч биш, Хойд Солонгос, Лаос, Канбуж, Мьянмар зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас охид эмэгтэйчүүдийг Хятад руу худалдаалж, хүчээр гэрлүүлдэг хэмээн мэргэжилтнүүд ан­хаар­уулдаг байна. Хятадад зөвхөн нэг хүүхэд төрүүлэхийг хуулиа­раа зөвшөөрдөг.

Сая­ханаас л хоёр хүүхэд болгон өөрч­лөлт оруулсан билээ. Түүн­ч­­лэн эрэгтэйчүүдэд да­­вуу эрх олгодгийн ба­лг­аар эмэгтэйчүүдээс илүү  эрэг­тэй­чүүдийн тоо давамгайлдаг аж. Үүний дүнд хэдэн мянган хятад эрчүүдэд нутаг нэгт эхнэр олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай л ижил зүйл байдаг гэнэ.

Тиймээс л хөрш зэргэлдээ орнуудаас эхнэр авахаас өөр аргагүй байдалд хүрдэг учир хүний наймааны бизнес цэ­цэглэх нэгэн шалтгаан болсон гэж   мэргэжилтнүүд  тайлбарлаж байна. Лаосын түр орогнуулах байранд л гэхэд одоогийн байдлаар янз бүрийн овог үндэстний охид эмэгтэйчүүд хэдэн арваараа амьдардаг аж. Тэднийг  хамаатан садан, найз нөхөд нь хуурч, хятад эрчүүдэд эхнэр болгон зарсан гэнэ.

Хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлд­дэг бөгөөд захиалагчид нь хотоос зайдуу ядуу тосгонд амьдардаг  хүмүүс байдаг байна. Албан ёсны тоо баримт байдаггүй ч энэ асуудлын нарийн авч үзвэл маш бага үнээр зарах хандлага ажиглагдаж байгаа юм.

Гэхдээ Зүүн өмнөд Азид үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллагууд Хятадад зохион байгуулалттайгаар хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгддэг гэдгийг гэрчилжээ. “Энэ асуудлын ихэнхи нь Хятадын эрх баригчдын оролцоотойгоор нууцлагддаг” гэж олон улсын хүний эрхийн байгууллага “Human Rights Watch”-ын Азийн асуудал эрхэлсэн орлогч дарга Пил Робертсон онцоллоо.

2007 оноос хойш тус гэмт хэргийн хохирогч болсон 70 гаруй  эмэгтэйг аварч,  дэмжлэг үз­­үүлж ирсэн буяны байгууллага болох “Хөх луу” хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Майкл Бросовскигийн хэлж байгаагаар эдгээр вьетнам эмэгтэйчүүд хамгийн ихдээ 5000 доллараар хүний эхнэр болон зарагдах аль эсвэл янхны газарт зарагдах гэсэн хоёр л сонголттой тулгардаг байна. Ихэнхи эмэгтэйчүүд янхны газар ажилладаг ч биеэ үнэлэгч байсан гэж хэлэгдэх нь нэр төрд нь сэв суулгаж, улмаар гэртээ харих аргагүй болгодог учир хятадуудтай гэрлэсэн гэж ярих тохиолдол ч олон байдаг аж.

Вьетнамын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага гэр бүлийнхэн, найз нөхөддөө хууртагдан зарагдах  тохиолдлууд удаа дараа гарах болсон гэх түгшүүрт мэдээллийг охид бүсгүйчүүдэд мэдээлэх нь нэлээд ярвигтай байдаг учраас үүнээс илүү тус гэмт хэргийг гаралтыг бууруулахын тулд хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэй байгааг хэлж байна. Тухайлбал, орон нутгийн цагдаагийн байгууллага тосгоноо эргэж, тойрч ямар шийтгэл оноодог эсэхийг мэдээлж, хүмүүсийн ухамсрыг өөрчлөх нь нэн тэргүүнд хийх ёстой чухал алхам хэмээн тус байгууллага тэмдэглэснийг “АП” агентлаг уламжиллаа.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.