Германчууд замбараагүй хүмүүсийг яаж хашраадаг вэ
Германчуудыг цаг яс баримталдаг, маш сахилга баттай, зарчимч, эмх цэгцэнд дуртай хүмүүс гэж бүгд мэддэг. Ийм ч болохоор татаж яваа тамхи гудамжинд хаях, шүлсээ хаях гэх мэт замбараагүй аашилдаг дуртай хүмүүсийг үздэггүй. Замбараагүй, олны дунд биеэ авч явж чаддаггүй хүмүүст хэлээд нэмэргүй байдаг тул торгуулиар хашраадаг. Германд замбараагүй хүмүүсийг хэрхэн торгодог тухай сонирхуулъя.
 

Улаан гэрлээр зам гарагчид


Машин байхгүй байлаа ч улаан гэрлээ зам гарсан хүнийг Германд 5-10 еврогоор торгодог. Дугуйтай хүн улаан гэрлээр гарвал 60-аас 180 евро хүртэл торгоно. Трамвай гарахад хаагддаг хаалт доогуур гүйж гарсан хүнийг трамвай өөрөөс нь хэр хол явааг үл харгалзан үг дуугүй 300 еврогоор торгодог.


 

Туулайчлагчид


Германд нийтийн тээврийн хэрэгслээр тасалбаргүйгээр туулайчлан явбад 60 еврогоор торгодог. Энэ бол зөвхөн эхний удаад баригдвал ногдох торгууль. Харин удаа дараалан туулайчилж байгааг баригдвал шүүхэд өгдөг. Шоронд суулгахгүй ч гэлээ  олон арав дахин өндөр торгууль ногдуулдаг.
 

Сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй хүмүүс


Хайр дурлалдаа шатсан хүмүүс сэтгэлээ олны анхаарлыг татсан өвөрмөц байдлаар илэрхийлэх гэдэг. Жишээлбэл, зам дээгүүр “Анна би чамд хайртай” гэсэн хулдаас татах зэргээр өвөрмөц үйлдэл хийж хайртынхаа анхаарлыг татах гэвэл юуны өмнө төлөх торгууль ба шоронд суух бэлтгэлээ хангах хэрэгтэй байдаг. Иймэрхүү замын дээгүүр татсан хэт содон сурталчилгаа, сэтгэл хөдлөлийн илрэлийг жолоочдын анхаарлыг сарниулж, замын хөдөлгөөнд саад болсон гэж үздэг. Иймд ихээхэн өндөр торгууль ногдуулаад, эрүүгийн хэрэг үүсгэдэг.
 

Хулгайн цэцгийн баглаа


Болзоонд ирэхдээ хайртай хүндээ цэцгийн баглаа барьж ирэхээ бартсан хүн заримдаа ойролцох хайсанд ургаж байгаа цэцэгнээс зулгаах гэдэг. Ингэсэн хүнийг зулгаасан цэцгийн тоогоор торгодог. Мөн тарьсан цэцгэн дээгүүр гишгэлсэн хүмүүст хэдэн зуун еврогийн торгууль ногдуулна.
 

Тамхины иш ба бохио хамаагүй хаягчид


Тамхины иш эсвэл зажилж явсан бохио хогийн саванд бус зам дээр хаяна гэдэг наандаж хүмүүжилгүй, соёлгүй үйлдэл. Ийм үйлдлийг олон нийтийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзээд 20-35 еврогоор торгоно.


 

Бүдүүлэг жолооч


Жолооч нар бөглөө гэх мэт зүйлсээс болж хоорондоо хэрэлдэх, заримдаа бүр нударга зөрүүлэх явдал гардаг. Харин Германд иймэрхүү ааг омог ихтэй нөхдүүдэд ногдуулах торгууль 4000 евро ба түүнээс дээш байдаг.
 

Морь харах тухайд


Олон хүн цугларсан баяр наадам, үзэсгэлэн гэх мэтэд оролцсон хүн морь харах тухай асуудал хурцаар тавигддаг нь мэдээж. Гэхдээ Германд ийм том арга хэмжэ зохион байгуулах олон зуун жилийн туршлагатай тул био 00 маш ихээр байршуулдаг тэдгээр нь үнэгүй байдаг. Ийм байхад тэсч чадахгүй нь гэдэг шалтаг заагаад булан тойроод морь харвал тун ч өндөр торгуул төлөх шаардлагатай болдог. Көлн хотод гэхэд л 100 евро, Ханновер, Штутгарт хотуудад 5000 евро хүртэл торгууль ногдуулдаг.
 

Салхинд гарах дуртай хүмүүс


Германд салхинд гарч байгаа хүмүүс ил гал гаргах хориотой. Зөвхөн тусгай зориулалтын газруудад түүдэг асааж болно. Үгүй бол 500 еврогийн торгууль төлнө. Ялангуяа ойд түүдэг гал асаасан хүн хамгийн өндөр торгууль төлдөг. Шорлог хийхэд ч бас ялгаагүй хатуу дүрэмтэй. Зөвшөөрөлтэй газар, аюулгүй төхөөрөмж ашиглан шорлог хийж болно. Үгүй бол 300 евроогоор торгуульна. Салхинд гарчихаад харихдаа хогоо цэвэрлэлгүй үлдээсэн хүмүүст 100 еврогийн торгууль ногдуулдаг.


 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2017-03-20 22:51:04
    Iim l baij Uls oron Ard tumenee humuujuuldeg yum baina.Mongold c buh buruu uildeluudiig mongon torguulitai bolgoy.
  • гое 2016-09-25 02:40:46
    Бохир заваан монголчууд бидэнд яг хэрэгтэй хууль бн даа
  • M ASM  2016-09-24 17:21:16
    MANAIXAND XEREGTEI ZUIL BN DAA
  • Зочин 2016-09-24 04:36:13
    Манайхан гудамжинд нус, шүлсээ хаях, бие засах зэргээр авирладаг нь гэм биш зан, энэ бүхнийг зүйлчлэн торгууль ноогдуулаад байвал зүгээр байнаа.
  • zochin 2016-09-24 03:37:15
    mnai mongolchuud arail buduuleg shuu nus tser, tamhi ish ntr hayah enuuhend johon soyoltoia ornoos suratsmaar ym da
  • po 2016-09-24 03:27:13
    50ond zamiin hodolgoond buruu orwol shuud buuddag bsn gsn 60ond gartsgui gazaraar yva zorchigchiig dairj alj bdlg bsn gsn ...
  • зочин 2016-09-23 06:29:47
    Бидний чухам дуурайх хэрэгтэй зүйлс байна даа