Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүрэгт 1.4 километр зам хувийнхаа хөрөнгөөр байгуулж байна

Баянгол дүүргийн 68 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатарт тойргийнх нь сонгогчид төдийгүй Баянгол дүүргийн нийт иргэд ам сайтай байна.

“Оргил” худалдааны төвөөрөө олонд танигдсан эрхэм гишүүн маань сонгогдонгуутаа өөрийнхөө тойрогт хувийнхаа хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлсэн нь ийнхүү түүний нэр хүндийг өсгөх хөшүүрэг болжээ.

Одоогийн байдлаар Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 21-р хороонд цэцэрлэг байгуулахад 20 сая төгрөгийн хандив өргөжээ.

Мөн  9, 10 дугаар хорооны гэр хорооллын иргэдийн гол зорчих хэсэг болсон 1.4 километр хатуу хучилттай автозамыг бүтээн байгуулж, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт хувийнхаа хөрөнгөөр шийдвэрлэж өгч байгаа аж.

Эдийн засаг хямарсан, төр засаг мөнгөний боломж муутай хэмээн дээр дооргүй “үглэж” суугаа энэ үед төсвийн мөнгө хүлээлгүй хувиасаа дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж байгаа нь ийнхүү олон хүний талархлыг хүлээж байна.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-26 10:14:49
    9,10-р хорооны заагт 2016 оны Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1,4 км сайжруулсан шороон зам байгуулсан юмсан эсвэл өөр зам байгаа юм бхдаа
  • хотод хааяа очдог зочин 2016-09-25 07:30:51
    их хурлын бүх гишүүд ингэж хандвал монол мөн түргэн хөгжинө дөө ядахдаа цалингийн 10 хувийг ард түмэндээ өгөөч дээ
  • хохохо 2016-09-24 07:05:02
    Оргил худалдааны төвөө орлого ашигтай болгох зорилгоор тийш зам тавиулснаа эргүүлээд төрөөс нөхөөд авчихна.хувиараа хийж бгаа нэр зүүчихээд төрөөс зөрүүлээд хул...
  • Бат- Эрдэнэ 2016-09-23 16:23:12
    Худалдааны бизнис хийсэн хүн дээ төрөөс төрсөн тэрбумтангууд юм хийхгүй байхад энэ хүн хөлсөө гаргаж олсон мөнгөөрөө хүний төлөө юм хийж байна сайн залуу байна....
  • Ganbaatar 2016-09-23 15:54:35
    Та нар итгэчихсэн vv?
  • zochin 2016-09-23 10:19:07
    Ganbatar hubiasan gargasan bh hurongotoi hun harin busad n ingej chadah bolobu songuld zartsulsan,alban tushald tabigdsan hahulin hurongo olj abah ged chadahgui...
  • ө 2016-09-23 08:09:24
    яасан бялдууч нөхөр бэ. хаанаас мөнгөтэй болсон юм бол доо. хахаж цацсан баян хүн үү?
    • itgel 2016-09-23 14:29:37
      ataarhuu teneg ve chi iimdee chi yaduu bgaa yum ene hun hurunguuruu zuv yum hiij chadaj bna burhan tuuniig demjdeg yum
  • зочин 2016-09-23 08:02:25
    баяр хүргье. Та төмөр замын вакзолын баруун талын төмөр зам дээгүүр гарсан гүүрийн урьд талыг нээж ард иргэдийн аюулгүй зоричих боломжийг олгож буян болно уу.
  • зочин 2016-09-23 07:04:15
    Дахин дахин сонгоноо Ганбаатар гишүүнийг. Баянголчуудад буян болж байхад юун олон юм ярьдийн
  • Зочин 2016-09-23 06:09:30
    Улсаас баян болсон бол энэ зэргийн буян хийхэд яахав дээ, эргээд өөрт нь буян болно шүүдээ
    • ataarhuu tenegt 2016-09-23 06:21:30
      solior chi.ulsaas bayn bolsoniig ni chi yaj medej bgay.dandaa ymiig har talaas ni bitii bodoj bgach.naad hun chine neg ch tender avch uzeegui gej ner devshsen b...