Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан эмч нар ял сонслоо
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  есдүгээр сарын 13-ны өдөр Шастины нэрэмжит нэгдсэн III дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар 1 жил эмчлэх эрхийг нь хасах, 1 жил хорих ял оногдуулсан байна.

Гэхдээ ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр батлагдсан "Өршөөл үзүүлэх тухай" хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн талаар тодруулбал, шүүгдэгч Н, Б, Э, Д, Н, Ө нар нь эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эмчлүүлэгч Э нь 2015 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр нас барсан юм.

Мөрдөн байцаалтын явцад Н, Б, Э, Д, Н, Ө нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал нь өвчтөнийг үхэлд хүргэх шалтгаан болох нь тогтоогдсон байна.

prokuror.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine