Паралимпийн медаль авсан тамирчдыг 30 сая төгрөгөөр урамшуулна
Бразилийн Рио де Жанейро хотноо паралимпийн XV наадмаас манай улсын хоёр  тамирчин  жүдо, пауэрлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Тамирчид өнөөдөр эх орондоо ирээд байгаа.

 Засгийн газрын 208 дугаар тогтоолийн дагуу олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид сар бүр мөнгөн урамшуулал хүртдэг болсон. Энэхүү урамшууллыг паралимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нар мөн хүртэх юм.   

Тодруулбал, Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгох журамтай. Жүдоч Б.Ууганхүүгийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагчаар Ш.Энхсайхан ажилласан. Иймд тэд нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн шагнал авах бол дасгалжуулагчид тэрхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг улсаас олгох аж.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2016-09-24 13:16:40
    монголчуудаа бид тамирчидаа ялгахгүй байх хэрэгтэй адилхан гараа дэлгэж байя ямар их ялгаатай ханддаг юм бэ ? бүгд л монгол улсын нэрээ гаргадаг шүү