Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавина
Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК зэрэг нийслэлийн харьяа газар агентлагуудын дарга нар багтжээ.

Хотын дарга ажлаа авсан даруйдаа зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн газраас хумсалж бизнесийн зориулалтаар барилга барих явдлыг зогсооно гэдгээ мэдэгдэж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • буруутай юу?  2016-09-23 07:55:53
    зөвшөөрөл өгдөг хүн нь л буруутай: тэд барьж л бай зөьщвгөөрлийг чинь гаргаж өгнөө гээд мөнгө авдаг. тэр хүмүүсийг олж буулгах зардлыг нь төлүүл.
  • за 2016-09-23 04:02:08
    Батүүл дарга яг энгэж зөвшөөрөлгүй барилгуудыг шалгаад зөвшөөрөлгүй хэдэн барилга буулгах шийдвэр гаргаж байсан. Буулгаж чадаагүй өнгөрсөн. Батболд яг дууриаж