Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг  байгуулах тухай захирамж гаргалаа.    

Захирамжинд "Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай судлан зохих журмын дагуу шийдвэрлэж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах  үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсугай" гэжээ.
 
Мөн есдүгээр сарын 28-ны өдрийн дотор цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Нийслэлийн Засаг даргад танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т үүрэг болгожээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
 
Дарга: Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын  хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;
 
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;
 
  • Нийслэлийн Өмчийн харилцааны  газрын дарга;
 
  • Нийслэлийн Авто замыг хөгжүүлэх газрын дарга;
 
  • Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга;
 
  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга;
 
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга;
 
 
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;
 
  • “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга;
 
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал;
 
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-захирал.
Нарийн бичгийн             
       дарга:                         
 
     Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Билгээ 2016-09-23 20:00:44
    Энэ новш хэзээч юм хийж чадахгүй нэг сда. Нохойд бэлгэвч тараана гэлүү
  • бат 2016-09-23 04:06:09
    Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт дахиад Захиалагчийн алба гээд байгуулчихсан юм уу.