Монголын шигшээ баг бэлтгэлдээ гарчээ
Малайз улсад арваннэгдүгээр  сарын 2-15 хооронд зохиогдох "Solidarity Cup 2016"-д манай улсын шигшээ баг оролцох билээ. Тэгвэл манай  шигшээ Лаос, Шри-Ланка, Макаотой нэг хэсэгт таарсан байгаа. Одоогоор шигшээ баг цугларалтандаа гарсан бэлтгэлээ хийж байгаа юм.

Одоогоор  тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдын нэр эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа билээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч З.Баттулга цугларалтад 23 хөлбөмбөгчнийг дуудаж, бэлтгэлдээ гарсан аж. Харин ирэх аравдугаар сарын 14-нд шигшээ багийн бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар зарлах юм байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.