Ураг барилдсан улс төр
УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан албан тушаалын хуваарилалтыг яаж хийдгийг яруу тодоор харуулж эхэллээ. МАН-ынхан төрийн эрхийг авангуутаа аав нь хүүгээ, ах нь дүүгээ, эхнэр нь нөхрөө төрийн албанд төвөггүйхэн суулгаж байна.

Хамгийн сүүлийн жишээгээр дараах улстөрчид ураг төрлөө төрийн дээд өндөр албан тушаалд томилжээ.

С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар очингуутаа элдэв томилгоо, холио солио хийхгүй хэмээн тушаал буулгасан гэх юм билээ. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дүүгээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын  яаманд аваачсан байна. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эгчийгээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар томилуулжээ.  Түүнчлэн Шадар сайд У.Хүрэлсүх ч энэ марафоноос хоцрохыг хүссэнгүй. Дүүгээ Батлан хамгаалах яаманд газрын даргааар аваачсан бол  хотын дарга  Су.Батболдын өөрийн туслахаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ.

Ийнхүү ураг барилдсан улстөрийн томилгоонууд үргэлжилсээр байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны захирал болов



УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсанаар Д.Лүндээжанцан хамгийн олон жил парламентад суусан хүнээр тодров.

Түүний ийнхүү олон жил парламентад суусан ач тусыг хүртэж байгаа хүн бол дүү Д.Баярсайхан нь.

Д.Баярсайхан нь МАН-ыг ялалтын тугаа мандуулах бүрт ямар нэг албан тушаалд ногоон гэрлээр залардаг эрхэм юм. Энэ удаад ч тэр жишгээр эрхэм гишүүн дүүдээ Төрийн банкны гүйцэтгэх захирлыг албыг “авч өглөө”. Татаас сайтай ахын буянаар Ц.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргын суудалд чамгүй удаан заларсан. Энэ хугацаанд “сайн ах”-ынхаа чихийг хэдэнтээ халууцуулсан муу түүх түүнд бий. Харин одоо "муу нэр луу данс"-тай гэгдэж буй Төрийн банкыг Д.Баярсайхан ямар менежментээр удирдахыг харах л үлдэж байна.

Б.Саранчимэг гишүүн халамжит ханиа “Чингис хаан” нисэх буудлын тэргүүнээр залав



Энэ парламентад дүүтэйгээ мөр зэрэгцэн суусан “эко” хатагтай нөхрөө том албан тушаалд хүргэж чадлаа. Яг л өмнөх парламентад Г.Уянга гишүүн нөхрөө МОНЦАМЭ-ийн захирлаар томилсон шиг үзэгдэл. Эхнэрийн халаасан амжилттай нуугдсан Б.Саранчимэг гишүүний нөхөр “Чингис хаан” нисэх  буудлын даргаар очжээ.

Ц.Нямдорж гишүүний хүү Гадаад харилцааны яаманд очлоо



УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  УИХ-ын дэд дарга,  УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажилладаг. УИХ-ын чуулганы танхимд  хатуухан, тоймтой хэдэн үгээрээ зиндаархдаг түүний хувьд ах дүү амраг саднаа нэр төрөө ашиглаж албан тушаалд томилуулах талаар боддоггүй тухайгаа хэвлэлд ярьж байсан. Тэгвэл эрхэм гишүүн хүү Н.Анхбаяраас болоод энэхүү  жанжин шугамаа эвдэхэд хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд АНУ дахь Санфранцискод суух консулаар ажиллаж байсан хүүгээ эх орондоо авчирчээ. Ингэхдээ Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын даргын албанд томилуулсан байна.

Ц.Гарамжав гишүүний хүргэн “Оюутолгой” ХХК-ийг төлөөлөн удирдана



Өчигдрийн гол дуулианы эзэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байв. Сонгуулийн үеэр бэл бэнчингээрээ багагүй аархаж, гишүүний суудалд суусан тэрбээр хүргэн хүүгийнхээ хүчийг үзэхээр “Оюутолгой” ХХК-д аваачжээ. Тодруулбал, “Оюутолгой”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ч.Алтаннарыг томилсон байна. Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Жирийн нэгэн сургуулийн захирал “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд очсон учрыг гишүүн хадам ээжийн буян гэхээр өөрөөр харах боломжгүй мэт.

Сү.Батболд дүүгээ гаальд, хүүгээ Монголбанкинд аваачив



Цагтаа Ерөнхий сайдын албанд сууж явсан ч түүнд улстөрч хүний жудаг гэж алга. Тэрбээр Засгийн газар бүрэлдэхтэй зэрэгцэн ойрын хамаатны дүү Б.Асралтыгаа  Гаалийн ерөнхий газрын даргаар томилуулсан. Б.Асралтын хувьд Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад шадар туслахаар нь ажиллаж байв. Нэг үгээр Сү.Батболдын “халаасны хүн”.  Мөн Б.Асралт нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сү. Батболдын гэгдэх “Star” телевизийн захирлын албыг хашсан.  Удалгүй Монголоос анх удаа харвардад магистр хамгаалсан гэгдэх Б.Баттүшиг хүүгээ Монголбанкинд аваачлаа.  Ийнхүү олигархиуд хүүхдүүд хамаатан саднаа төрийн өндөр дээд албан тушаалд залсаар байна.

Н.Энхболдын худ А.Цогцэцэг



МАН-ынхан ашиг сонирхлын зөрчилтэй гэх Ж.Цолмонгийн оронд орж ирсэн А.Цогцэцэгийг ногоон гэрлээр дэмжин Эрүүл мэндийн сайд болгов. Нам дотроо тулхтай, нэр цэвэр улстөрчдийн тэргүүн эгнээнд ордог Н.Энхболдын худ ийнхүү сайдын албанд очлоо.  А.Цогцэцэг өөрийн нэр дээр Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувилалын газартай. Мөн “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй. Хувийн эмийн сантай. Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг оруулсан,  гээд түүнийг тойрсон ашиг сонирхол, албан тушаалаа хэтрүүлсэн гэх асуудлууд дуусахгүй. Гэвч тэр сайн худын буянаар сайдын суудалд төвөггүйхэн суулаа.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • cad 2016-10-01 14:00:16
    Heleh ug daanj alga da bid ch ingej yvaad duusah baih da saihan yma ed nar shig hulgaij bolood turuh min yav da
  • zochin 2016-09-29 15:42:15
    Nowsh yumaaa.
  • Сонгогч 2016-09-25 16:44:12
    Энэ жагсаалтыг цааш ичтэл нь үргэлжлүүлэх хэрэгтэй
  • Зочин 2016-09-25 11:40:34
    Эдэнд улс эx орны эрx ашгийг бодож байгаа юм огт алга, төрөөс яаж идэж ууx уу, түүний тулд төрөл садангаа xаана байршуулаx уу гэдгийг өдөр шөнөгүй бодож сууна
  • Tyyl 2016-09-25 09:45:59
    Odoo yahav 4jil tesde
  • irgen 2016-09-25 07:38:51
    End mongoloo gesen zurkh ni tsohildog neg ch hun alga. gazriin bayalgaa ideed duusna uu belegleed duusna uu duurch. Uls eh orniig l buten bailgaj uzeerei.
  • Hohi chini 2016-09-24 13:36:00
    Hohi chini ta nariin songolt shde kakakaka
  • zochin 2016-09-24 13:25:05
    BUZARUUD.
    36.12.3.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-23 17:12:41
    ed nar uiliin uree edelne ee
  • Oyunerdene 2016-09-23 16:13:25
    Sv.batbold gej yasnii shunaltai xvn bxiima ger bvleeree ediin shunaltai xvmvvs bxiin ulmuun zelmuun ussun xvmvvs l tiim bdag da zailuul gj um vzeegvi ussun xvms...
  • Tuya.ganaa 2016-09-23 16:07:16
    Ulsiin ich hurliin gishvvded bi sanalaa ogson hereb bidnii esreg vil ajillagaa yabuulbal estoi hvleen zobshoorohgvi
  • иргэн 2016-09-23 14:58:42
    Зөндөө зөндөө.
  • хөөх 2016-09-23 14:33:11
    лайгаа үүрнээ эд нар
  • зочин 2016-09-23 14:32:44
    хөөе тайван байгаарай Бямбацогтыг улс төрд орохоос нь өмнө дүү нь тэнд ажиллаж байсан шүү.
    • зочин 2016-09-24 00:42:56
      Мэргэжилтэн бсн гэсэн, одоо газрын дарга болов оо
  • Иргэн 2016-09-23 14:19:22
    яаалтай ч билээ. үйлийн үрээ гэж. Зовлон үнэн, зовлонг.н шалтгаан үнэн гэдэг билүү. өмнөх нөхдүүд нь учир шалтгааны улмаас зовлонгоо эдэлж дараагийн ээлж одоо.....
  • baagii 2016-09-23 11:43:41
    Gants darga hamaatantai bol yadaj ajlaasaa halagdahgui baij baihgui yu novsh gej ene butetsiin uurchlult gej hog yumaa...
  • луйварчид 2016-09-23 10:00:13
    Аль ч нам ашиг хонжоо, хялбар аргаар мөнгө шулж луйвардах аргад гаршсан байна.гарамжав , саранчимэг гэж 2 авгай, ажлаа хийж эхлээгүй байж яасан хол явж байнаа ...
  • zochin 2016-09-23 09:47:11
    Шадар сайд Хүрэлсүхийн чинь хадам ах нь Онцгой байдлын Ерөнхий Газар тамгын дарга ч гэлүү хийдэг, их эрх дархтай хүн байдаг. Болимоор юмаа. Одоо дүүгээ ...
  • irgen 2016-09-23 09:18:43
    Lanjgar lanjgar bolovsroltoi zaluuchuud gargaj irj bainaa, unendee.AN-han yamar yumnuud gargaj irj bailaa. Odor shono 2 shig yalgaa bna.
    • Nyamaa 2016-09-24 01:25:56
      idej uuh, huvaaj ashiglahdaa lanjgar garuud uym bna daa. bodohoor durgui hureed baihaan ed nar udahgui ee
      • baatar 2016-09-25 02:18:39
        Ene yanzaar baival ard tumen xuchteigee xaruulnaa .tsooxon xedeen oli nertei xuvalznuud mini
  • МАНгарууд 2016-09-23 08:21:10
    арай дэндүү юм аа энэ МАН-ы гишүүд
  • 1+ 2016-09-23 08:14:59
    Ene bol baidag asuudlaa. Xarin Zasgiin gazryn gishuun Parlamentyn gishuuniig davxar xashaxyg xoriglox xeregtei. Ene bol jinxen nuglaa... P.. l gemeer baina.
  • vh 2016-09-23 08:08:50
    Hohi chin vher mongolchuudaa hurdan duus ta narii songolt
  • Иргэн Гомбожав 2016-09-23 07:39:46
    Ийм болхоор л энэ улс дандаа доош уруудаж явдаг юм ш дээ. Энэ бол дээрээ. Доошоо тэр агентлаг хэлтэс хавьд бол галзуугийн больньцынхон дарга болдог юм даа
  • иргэн 2016-09-23 06:24:44
    МАН-ын төрийн төрлийн алба үүгээр зогсохгүй их урт түүх хөвөрнө, дөнгөж ил мэдэгдэж байгаа нь энэ
  • Галига 2016-09-23 06:14:10
    Оюунхорол нөхрөө үндэсний хөгжлиййн газар газрын даргаар дүүгээ нийслэлд газрын даргаар томилуулжээ
  • ннн 2016-09-23 06:06:47
    Хүний хорвоогийн бодит амьдрал
  • зочин 2016-09-23 06:02:27
    АН-ынхныг бодвол эрх биш сургууль соёл төгссөн байлгүй, АН-ын боловсон хүчнүүд бол өмнөөс нь хүн ичиж үхмээр юмнууд байдаг, ядаад мэдрэл муутай нь олон шүү
  • зочин  2016-09-23 05:46:37
    халдаг сольдог хорвоо
  • Unfan 2016-09-23 05:40:27
    Yund ni tsochdog yum, buruu yum ch alga, yaaag unendee hen ch bsan ingeh bsan doo. ah duu ,amrag sadnaa uud ni tataya gej bodohgui hen bdagin.
  • зочин 2016-09-23 05:29:21
    Бямбацогтын хувийн компанин захиралаар ажиллаж байсан залуу Иргэний бүртгэлийн дэд даргаар очсон бгаа.
  • Зочин  2016-09-23 05:18:26
    Нямдорж одоо л шударга юм яриад байгаа болохоос парламентэд тасралтгүй 20 хэдэн жил суухдаа их л зүйлд нэр нь холбогддог л байсан даа. Манайхан богино ойтой
  • зссс.. 2016-09-23 04:58:52
    НЯМДОРЖ БОЛ ЭЭДЭЭ ХУДЛАА ГАР ШYY!!!! НААНАА ШУДАРГА YНЭНЧИЙН БАГ ЗYYСЭН ЦААНАА БАЙДАГ Л НЭГ КОММУНИСТ ЛУЙВАРЧИН
  • Ж 2016-09-23 04:47:55
    АН ыг бодвол Ман ын боловсон хүчин чихэлдэж байнаа,дандаа боловсротой боловсон хүин
    • За хэн ч байсан яахав дээ 2016-09-26 02:55:27
      Харагдаач. Орон нутагт ямар хөгийн юмнууд дарга болж байнаа. ээ чааваас тэднийг боловсролтой гэвэл энэ улс мөхөж дуусч байгаа юм байна.
    • Ннн 2016-09-24 15:30:24
      Тэгэллгүй дээ анхнаасаа улсын мөнгө боловсролыг хувааж авсан юм чин
    • Eegi 2016-09-23 09:46:16
      Ali ch Naminh yalgaagui,hooson tolgoitnuud,diplomni goluud,uuriin tarhigui bumburuushnuud
  • Zochin 2016-09-23 04:32:18
    Arai dendej bainaa. Odoo taslan zogsooh heregtei
  • salaavch 2016-09-23 04:15:12
    tui mai salaavch
  • Laweyr 2016-09-23 04:04:56
    Baliar zavaan yumnuud icheesei,,, ene heden teneguudees uur uhaantai hungui gj boddog yum bhdaa... Tsag tsagaaraa bhgui shuu,,, lundeee,,, enhbold nyamdorj nar ...
  • Зочин 2016-09-23 03:58:44
    Удам дамжсан мэдлэгтэй, боловсролтой мэргэшсэн хумуус ажилд орж байгаа нь сайны шинж шуу. Хэдий болтол ядуу ардын хуу гэж намтраа бичиж бичиж бахархаж суух вэ д...
    • Би би  2016-09-26 02:57:17
      Удам дамжсан луйварчид л байна ш тээ. Ардын ухаантай хүүхдүүд сурч хөгжиж дээшлэх боломжийг хааж байна, тэд нар
  • Zochin 2016-09-23 03:29:55
    Ардчилал гэж ийм юм байдаг юмшдээ, одоо болтол ойлгохгүй энэ монголчууд яанаа???
  • Монгол 2016-09-23 03:17:22
    Дэнзэн дэнзэн гээд үхэхгээд байсан. Ичихгүй гарууд юм доо. Мөнгө цагаан нүд улаан болж дээ
  • зочин  2016-09-23 03:17:11
    3 жилийн өмнө Төрийн албыг төрлийн алба болголоо гээд орилж байсан хүмүүс, АН ариа энгэж аав, авгай нөхөр, хүүхдүүдээ энгэж шахдаггүй байсан. Эдэнд эмээх, ичих...
  • зочин 2016-09-23 02:59:05
    Хаа очиж АН-ынханыг болвол боловсрол өндөртэй залуус байна даа
    • Таны эсрэг 2016-09-26 02:59:11
      Яахав, боловсрол өндөр харагдаж болно. Тэд буруу юманд дэндүү боловсорсон нь ойлгомжтой шүү дээ
  • Зочин 2016-09-23 02:44:49
    энэ хэд бүүр цайчжээ, өөрөөр амь зогоож чадахгүйн байхда
  • Ppp 2016-09-23 02:18:11
    Nuguu yariad bsan mergejliin zasgiin gazar mergjliin tur ni ene uu? Ail ger bolj togloj bgaam biz dee. Ta nariin 60terbum hudlaa gedegt ergelzej bn.
  • za ter 2016-09-23 02:14:04
    eruusuu l iim shuu dee, ed nar
    • Zochin 2016-09-23 16:29:56
      70jil bolomjiig ashiglaj ur huuhed ah duu udam sudaraaraa uy damjln ard timnii hurunguur gadaad dotoodod surch beltgegdsnii hereg ingej garahaas yahav idsen h
      202.70.46.215
      Мэдэгдсэн Хариулах