Барилгын хана нурж, долоон хүн дарагджээ
Налайх дүүргийн зургадугаар хорооны “Мэлхий хад” хэмээх газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ний баригдаж байгаа барилгын хана нурж долоон хүн дарагдсан байна.

Энэ тухай дуудлагыг тус дүүргийн  Онцгой байдлын хэлтэс есдүгээр сарын 22-ны өдрийн 16:27 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу 11 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж дарагдаж гэмтсэн иргэн М /27 настай, эрэгтэй/, М /27 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.