Орхон гол  шар, ногооноор урссан хэвээр байна гэв
Орхон голын эх ундарга болох Суварга хайрхануулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурвангол, 15 булаг шанд устаж үгүй болсон  гэж уугуул иргэд үзэж байна. Эдгээр компани нь алтыг нь сорчилж  аваад, гол, усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрсэн байна.

Харин энэ жилээс Орхон голын бохирдол эрс нэмэгдэж, шар ногооноороо урсах болсон нь сайд дарга нарын  анхааралд очсон.Улмаар энэ сарын эхээр Байгаль орчны сайд тэргүүтэй УИХ-ын гишүүд бодит байдлыг нүдээр үзэхээр, Орхон голыг зорьсон. Бодит байдлыг харсан дарга нар тэр даруйдаа Орхон голын сав газарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын  үйл ажиллагааг зогсоосон билээ. Харин үүнээс хойш албаныхан нам гүм байгаа.Цаашид ямар арга хэмжээ авч Орхон голын бохирдлыг арилгаж, хэвийн болгох вэ гэдэг талаар нэг ч үг хэлээгүй.

Тэгвэл өнөөдөр ч   Орхон гол шар, ногооноор урсаж байгааг нутгийнхан хэлж байна. Иймд гол усаа аварч, хамгаалахаар нутгийн иргэд ТББ-уудтай хамтран ажиллахаар болжээ. Тэд Орхон голоо хамгаалах хөдөлгөөнөө улам өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-23 07:25:14
    Ene Arkhangai, Uvurkhangai aas songogdson , songogdoj baisan UIH-yn gishuud haaichvaa? Sodbaatar gishuun l neg eserguitsej yavaa hargdsan. Busad ni haa bna vee?...
  • Зочин 2016-09-23 06:13:07
    Нүдэн дээрх Туул голоо аварч чадаагүй БОНХАЖЯ Орхон голыг аврах ч ёстой нохойн жогорхой биздээ, энэ яамыг татан буулга, зардлыг нь байгаль орчны ТББ-дад өг
  • Болд 2016-09-23 01:34:54
    Гол бохирдох яахав. Цаана чинь МАН төрийн албан хаагчдыг ажилгүй болгож гэр бүлээр нь алж байна.