Паралимпийн медальтнууд эх орондоо ирлээ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн наадмын паралимпийн 15 пахь удаагийн наадам Рио Де Жанейро хотноо амжилттай болж өндөрлөөд байгаа билээ.  Энэ удаагийн олимпийн наадамд манай есөн тамирчин спортын таван төрөлд хүч сорин өрсөлдөж, түүхэн амжилтыг үзүүлсэн.  

Тэгвэл Риогийн тэнгэрт Монгол улсынхаа  алтан соёмбот  төрийн далбаагаа мандуулсан шилдэг тамирчид маань өчигдөр эх орондоо ирлээ. “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ тэргүүтэй Монголын тамирчид 00.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцын буудалд газардлаа.



Тэднийг  Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо, “Ард” даатгал, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авч, баяр хүргэлээ.



Паралимпийн наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн  манай тамирчин  ОУХМ Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр олимпийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга бөхийг ялсан юм.Түүний дараа пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ мөн хүрэл медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ.


 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-09-26 03:35:25
    Hun l yum chin tseregt alba haaj bgaad unaj bertej tahir dutuu bolj l baidag. end gaihah yum baihgui
  • зочин 2016-09-26 01:51:44
    баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Irgen 2016-09-25 02:08:29
    Bair yadan busdad ni bair uguu hiz de
  • иргэн 2016-09-23 04:48:47
    гайхсан шалтгаан нь хүндээ биш төрийн цэргийн байгууллагад цоо эрүүл хүн ажиллах ёстой байхгүй юу.Цэргийн байгууллага чинь эрүүл мэнд, бие бялдарын өндөр шаардл...
  • зочин 2016-09-23 03:35:25
    ЯАДАГ ЮМ. ТӨРИЙН АЖИЛД ХЭРЭГГҮЙ БӨХЧҮҮД ЦЭРЭГ ЦАГДААГААР ДҮҮРЭН БАЙХАД ТАХИР ДУТУУ ГАНЦ ХҮНИЙГ ЮУНД ЧИНЬ ГАЙХААВ. ИРГЭН МИНЬ.
  • mongol 2016-09-23 01:41:45
    ene 2-t ogokh yumyg tor adilxan l ogoorei doo
  • иргэн 2016-09-23 00:57:45
    цэргийн хүн паралимпид оролцдог байхнээ