Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IY уралдааны талаар ҮДБЭЧ, Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Холимог тулааны Монголын МЖЛ1 Японы Дийп холбооны тамирчид бямба гаригт тулалдах гэж байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр ТВ5 Телевизийн байранд болно.

12:00 цагт: Дахин төлөвлөлтөд газраа чөлөөлж өгчихөөд хохирсон иргэдтэй Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар газар дээр нь уулзалт хийх юм байна. Нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээг ярина. Хаяг: Шинэ баян хошууны эцэс

14:00 цагт: СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд "ӨСВӨРИЙН АВРАГЧ -2016" тэмцээн болно.

14:00 цагт: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордоны 14 давхарт болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.