Өсвөрийн шатарчдын УАШТ болно

“Цагаан бэрс” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын УАШТ энэ сарын 24-нд МҮЭСТО-д болох гэж байна. Бүртгэл тэмцээн эхлэхээс нэг цагийн өмнө болох бөгөөд энэ үеэр бодлого бодолтын олон улсын интернет тэмцээнтэй.

Тэмцээнд 15 хүртэлх насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Оролцогчдод хоёр ба гурван нүүдлийн бодлого болон этюд тус бүр нэг, олон улсын тэмцээний жишигт ойртуулсан хоёр нүүдлийн урвуу ба хамжаа мадын бодлого тус бүр нэг, нийт зургаан байрлалыг 100 минутад бодох даалгавар зэрэг өгөгдөх аж.

Тэмцээний үеэр цол, зэрэг олгохгүй. Харин 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн шатарчдад бодлого бодогчийн чансаа олгоно.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.