Өнөө шөнө цаг ухарна
Монгол улс 1960 онд анх “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ.

Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн “цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм.

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг урагшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр буюу 23-24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраахаар болоод байна. 

Дэлхийн олон улс оронд цагийг урагшлуулж, хойшлуулах талаар маргаан байнга гардаг. Зарим нь цагийг өөрчилснөөр цахилгааныг хэмнэнэ гэдэг байхад нөгөө хэсэг нь нарнаас Д витамин авч болно гэж үздэг. Мөн арьсны хорт хавдар тусдаг гэж ярих хүмүүс байхад, цаг уртассанаар гэмт хэрэг багасдаг ч архидалт ихэсдэг гэж үзэх нь ч бий. Оросын нэрт түүхч Виктор Суворов “Сонголт” номондоо цагийг шилжүүлэх нь цаанаа улс төрийн том шалтгаантай гэж бичиж байжээ. 

Харин сэтгэл судлаачид цагийг урагшлуулж, хойшлуулах нь сэтгэл зүйн хямралыг нэмэгдүүлж, тэнцвэргүй байдалд хүргэдэг хэмээн үзжээ.Хүний биеийн бодисын солилцоо нь дасан зохицох чадвартай нь нягт холбоотой байдаг бөгөөд цаг урагшлуулж, ухраах бодлого нь байгалын нөөцийг илүү сайнаар ашиглах бус хүний биологийн цагын үйл ажиллагааг тэнцвэргүй байдалд хүргэдэг. Хүний биологийн насыг бүрдүүлэг ген нас ахих тусам идэвхигүй болдог бөгөөд цагыг урагшлуулж эсхүл ухраах нь хүний биед маш эмзэг тусдаг байна. Дан ялангуяа шөнийн ээлжинд ажилладаг. Өглөө эрт босох шаардлага бүхий ажилтануудад бүр ч хүнд нөлөөлдөг байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өбө 2016-09-23 08:13:42
    дэлхийн аль цаг нь зөв бэ гэдэг дээр хүн будлиал байна даа. энэ цаг уу? ухарсан цаг уу? одон орны хэмжилтээр л гаргана даа.
  • Зочин 2016-09-23 07:51:01
    байгальтайгаа л зохицож амьдрах хэрэгтэй дээ, бусадыг нь чадахгүй байж жилд 2 удаа цаг урагшлуулж хойшлуулж далчигнахын хэрэг юу байна, нялх хүүхдээр тоглож бай...
  • иргэн 2016-09-23 06:30:27
    цагийн хэмнэлийг өөрчлөх нь хүний биед их хортой учир дахин бүү өөрчлөөсэй? эрхэм сайдаа
  • hen negen  2016-09-23 01:14:36
    medeelel taalagdlaa bayrlalaa
    112.72.11.123
    Мэдэгдсэн Хариулах
    • БИД МОНГОЛЧУУД 2016-09-24 02:38:18
      Байгалийн цагийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд маш их хортой. Ажлаа 7 цагаас эхлүүлж байя. Шийдвэр гаргахдаа ухаалаг байл даа