УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баярсайхан томилогдлоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Баярсайхан өнөөдөр ажлаа хүлээж авчээ.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Төмөрхүү шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Баярсайханд компанийн тамгыг гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ажил хүлээлцэх үеэр ТӨБЗГ-ын дэд дарга А.Дагвадорж, ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар, ЭХЯ-ны мэргэжилтэн И.Лувсанцэрэн нар болон УБЦТС ТӨХК-ийн холбогдох удирдлагууд байлцав. 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.