Бөөрний дутагдалтай иргэдийг эмчлэх тасагтай боллоо

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн гурван ортой Гемодиализын тасаг өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун,  тус дүүргийн  Засаг даргын орлогч Д.Анхбаяр нарын хүмүүс оролцлоо.

Хан-Уул дүүрэгт бөөрний дутагдалтай 40 орчим хүн байдаг гэнэ. ХӨСҮТ, Улсын клиникийн I болон III төв эмнэлэгт очдог байсан тэд дүүргийнхээ эмнэлгийг ийм тасагтай болсонд баяртай буйгаа нээлтийн үеэр хэлж байв.

Тарилгын шингэн үйлдвэрлэгч “Айвико” компанийн дэмжлэгээр  байгуулсан тус тасагт бөөрний ус шүүх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг 100 груй сая төгрөгийн тоног төхөөрөмж бий. Тиймээс зөвхөн өвчтэй хүмүүс эмчлэх бус урьдчилан сэргийлэх эмчилгээ ч хийх боломж бүрджээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.