Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд долоон хүнийг нэр дэвшүүлжээ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд  Бадамын Батзориг, Ванчигдоогийн Жавхлан, Цэвэгмэдийн Сумъяа, Шадравын Төгсгэрэл нарыг,

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд Лувсангийн Баяраа, Гомбожавын Бямбажав, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарын нэрсийн жагсаалтыг тус тусын тооллогын төв комиссоос баталлаа.

Есдүгээр сарын 26-ны өдрийн Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр нэр дэвшигчдээс санал хураалт явуулж олонхын санал авсан тус бүр нэг хүний нэрийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өргөн мэдүүлнэ.

Эх сурвалж: ШЕЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-23 08:05:55
    Эрүүл мэнд, боловсрол, хууль хяналтын байгууллагад яг ажил хийдэг эмч, багш, шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчдаас дарга, даамалын орон тоо нь их юм уу да...
  • иргэн 2016-09-22 16:33:30
    тэтгэврийн шүүгчдээ арын хаалгаар эвлэрүүлэн жуучлагч нотариатч өмгөөлөгч хийлгэдгээ больёоо цаана нь ажил хийх насандаа яваа ажилгүй эрх зүйч хуульч зөндөө бна...
  • Оо 2016-09-22 10:22:30
    Ажлаа бүрэн гүйцэд хийхгүй анхан шатны шүүхийнхэн хэцүү юмаа
  • kkk 2016-09-22 08:59:48
    shuuhchdiin tsalin ondor bh tusam abah hahuul ni ondor shuude