Г.Отгонцэцэгийг Казакстаны Элчин сайд хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин өчигдөр жүдоч Г.Отгонцэцэг болон түүний дасгалжуулагч Д.Энхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Г.Отгонцэцэг нь Зуны олимпийн XXXI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медалийн эзэн болсон юм. Энэ нь Казахстаны эмэгтэй жүдочдын анхны медаль болсон ба тус улсын Риогийн олимпийн анхны медаль болсон юм.

Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин энэ үеэр дэлхийн баяр цэнгэл болох Олимпийн наадамд гаргасан ялалтад нь баяр хүргэсний зэрэгцээ цаашдынх нь уралдаан тэмцээнүүдэд амжилт хүсчээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.