Д.Энхжаргал Засгийн газраас 11.7 сая төгрөг гаргуулахаар боллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй,  Засгийн газарт холбогдох хэргийг өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 сая 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Д.Энхжаргалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Засгийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 794 689 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 397 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2016 оны тавдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эуыэуж 2016-09-22 11:30:09
    зөв ш дээ. хариуцлаггүй төрийн албыг ингэж л байх хэрэгтэй.
  • Иргэн 2016-09-22 08:29:04
    Төр бол хаан биш. Бидэнтэй адил хуульд захирагдана. Биднийг хохироовол бас л харицлага хүлээнэ. Энэ чинь л эрх зүйт нийгэм шүү дээ.
  • kkkk 2016-09-22 08:26:03
    Хаана ажиллах юм бэ байгууллага нь татан буугдчаад байхад
  • иргэн 2016-09-22 08:13:25
    Шүүх хараат бусаар сайн ажиллаж байгаа. Хуулийн салбарууд дундаас хамгийн их шинэчлэл хийгдэж байгаа нь шүүх. Иргэд бид шүүхдээ итгэх итгэл улам дээшлээд байгаа...
  • hi 2016-09-22 07:54:22
    hi
  • Зочин 2016-09-22 07:11:46
    Хуулийн зорилго нь буруугүй хүнийг хамгаалахад чиглэгдсэн байдаг юм, ийм учраас буруугүй гэдгээ мэдэж байгаа бол өөрийнхөө эрхийн төлөө ингэж явах хэрэгтэй ТАХ