Паралимпийн медальтнууд өнөөдөр эх орондоо ирнэ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн наадмын паралимпийн 15 пахь удаагийн наадам Рио Де Жанейро хотноо амжилттай болж өндөрлөөд байгаа билээ.  Энэ удаагийн олимпийн наадамд манай есөн тамирчин спортын таван төрөлд хүч сорин өрсөлдөж, түүхэн амжилтыг үзүүлсэн.  

Паралимпийн наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн  манай тамирчин  ОУХМ Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр олимпийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга бөхийг ялсан юм.Түүний дараа пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ мөн хүрэл медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

Тэгвэл Риогийн тэнгэрт Монгол улсын алтан соёмбот  төрийн далбаагаа мандуулсан шилдэг тамирчид маань өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирэх юм байна. “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ тэргүүтэй Монголын тамирчид өнөөдөр 00.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцын буудалд газардах юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.