Дүнжингарав хорооллын оршин суугчдыг халуун ус, дулаанаар хангалаа
Эрчим хүчний яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 А магистралийн шугам өргөтгөх явцад гүйцэтгэгч компани иргэдийн хооронд үл ойлголцол бий болж дөрвөн сар гаруй үргэлжилж байна.

Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хотын Ерөнхий менежер Дүнжингарав хорооллын оршин суугчид Эрчим хүчний яам, Эрчим хүчний  хөгжлийн төв, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч “Альянс тех” ХХК-тай удаа дараа уулзалт хийн, эрчим хүчний байгууллагаас 103,104,105,106-р байруудын  хэрэглээний халуун ус, дулааныг хязгаарласан байсныг цуцаллаа.

Ингэснээр оршин суугчид хэрэглээний халуун ус, дулаанаар  есдүгээр сарын 19-нөөс эхлэн хангагдсан. Мөн Хотын Ерөнхий менежер шугам шинэчлэх, барилга угсралтын ажлын техникийн шийдлийг дахин судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

УБ хотын захирагчийн ажлын алба
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.