Манай баг хагас шигшээд шалгарлаа
Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөв. Хагас шигшээд Хонг Конг, БНХАУ, Тайвань, Монголын оюутны шигшээд шалгарлаа. Монголын улсын оюутны шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод Макао улсын багтай учраа таарлаа.

Манай Оюутны шигшээ багийнхан энэ тоглолтод тун хариуцлагатай хандаж, хийгүй тоглолтыг үзүүлсэн. Улмаар эхний хагаст манай залуус 20 онооны тэргүүллийг олж авав. Өмнөх тоглолтод тэд Тайванийн хүчирхэг багийн эсрэг чөлөөт шидэлтийг тааруухан гүйцэтгэсэн нь хожигдох шалтгаан болсон. Тэгвэл Макаогийн эсрэг чөлөөт шидэлтийг манай залуус тун өндөр хувьтай шидсэн бөгөөд хоёр үед л 90 хувьтай шийдсэн юм. Гурав, дөрөвдүгээр үед Макаогийн баг онооны зөрүүг багасгах зүйл  хийж чадсангүй. Манай залуусын мэдэлд тоглолт үргэлжилсээр 99:72-оор өндөрлөлөө.

Ийнхүү Монгол Улсын оюутны шигшээ хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарч, хагас шигшээд шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Тэд их шөвөгт А хэсгийг тэргүүлсэн Хонг-Конгийн хүчирхэг багтай тоголно. Тус тоглолт маргааш 16:00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Харин Макаогийн шигшээ тавдугаар байрын төлөө БНСУ-ын багтай тоглох юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХННН 2016-09-22 08:36:53
    Баахан нас дарсан нөхдүүдийг оюутаны насанд тоглуулчихаад бас хагас шигшээ гээд байгаа шүү ичээчээ болиочээ гадныхан харваас бацаанууд байна л ш дээ
  • Хмм 2016-09-22 06:48:38
    Макао улс гэж байдаггүй юм. Тэгээд ч ер нь энэ тэмцээнд аль нэг сургуулийн баг л ирдэг дээ зайлуул.
  • aagi 2016-09-22 04:54:35
    hohg-kohgig hojvol taivanitai dahiad togloh u?